НийгмийнНИЙГЭМ

Хүүхдийн нас баралтын тэн хагас нь хоол тэжээлийн дутагдлаас болдог

Дэлхий даяар хүүхдийн нас баралтын тэн хагас нь хоол тэжээлийн дутагдлаас шалтгаалдаг аж. Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар өсөлт хоцролттой, тураалтай, илүүдэл жинтэй тав хүртэлх насны хүүхдийн мэдээллийг цуглуулж, ДЭМБ-ын аргачлалаар үр дүнг тооцон гаргажээ.Уг судалгааг Монголын нөхцөлтэй харьцуулж үзсэн байна.

Тухайлбал, өсөлтийн хоцрогдолтой 149 сая хүүхэд дэлхий дээр байдаг. Энэ нь нийт хүүхдийн 22 хувийг эзэлдэг аж. Харин эл төрлийн хоцрогдолтой хүүхэд манай улсад 9.4 хувийг эзэлсэн байна. Харин илүүдэл жинтэй 40 сая хүн байдаг гэж судалгаагаар гарчээ. Монгол хүүхдүүдэд энэ төрлийн эмгэг нийт хүүхдийн 10.9 хувийг эзэлдэг аж.

Харин тураалтай буюу хэвийн жингээс бага, туранхай хүүхдүүд дэлхийн хүүхдүүдтэй харьцуулахад бага бөгөөд 0.9 хувь байсан юм. Харин дэлхий дахин тураалтай 49 сая хүүхэд 7.3 хувийг эзэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button