ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

“Ковид-19”-ийн вакцин ДОХ-ын явцыг хурдасгадаг гэх бичлэгийг Youtube устгажээ

“Фэйсбүүк”, “Ютуб”, “Инстаграм” олон нийтийн сүлжээнүүд Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонарогийн коронавирусийн эсрэг вакцины талаар чухал сэдэв хөндөж ярьсан бичлэгийг нь хааж, устгажээ. Энэ талаар Францын “France24” мэдээлжээ.

Устгагдсан бичлэг дээр Жаир Болсонаро коронавирусийн хоёр ч вакцин Дархлалын олдмол хомсдол буюу ДОХ нь ХДХВ-ийн хөгжлийг улам  хурдасгадаг гэж худал мэдүүлсэн гэнэ. Гэвч Бразилийн Ерөнхийлөгчийн хэлснээр тэрбээр “Их Британийн Засгийн газрын албан ёсны тайланг үндэслэн” мэдээлэл хийсэн гэжээ.

Жаир Болсонарогийн энэхүү дуулиантай мэдэгдлийн дараа эрх баригчид “COVID-19”-ийн эсрэг вакцин болон ХДХВ-ийн вирусийн явц  хоёрын хооронд ямар ч холбоо байхгүй гэдэгт шуурхай мэдэгдэл хийсэн юм. Британийн Засгийн газраас Ерөнхийлөгч Жаир Болсонарогийн иш татсан гэх мэдээллийг эрс үгүйсгэлээ.

Бразилийн төрийн тэргүүн өмнө нь үүнтэй нэгэн адил коронавирусийн талаар худал мэдэгдэл тарааж, хүмүүсийг аюулгүй байдлын дүрмийг зөрчиж, вакцинжуулалтад хамрагдахгүй байхыг уриалж байсныг энд онцлох нь зүйтэй.

“Ютуб” /YouTube/ сувгаас Жаир Болсонарод нэг долоо хоногийн турш шинэ видео бичлэг оруулах, шууд дамжуулалт хийх боломжгүй хязгаарлалт тогтоосон гэдгээ мэдэгдэв.

(Эх сурвалж: Daily Mail)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button