Мэдээ

“Монголын эртний хотууд агаарын зурагт” үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Монголын эртний хотууд агаарын зурагт” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойд зориулан НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн хамтран “Монголын эртний хотууд агаарын зурагт” үзэсгэлэнг өнөөдөр нээлээ. Энэхүү үзэсгэлэнд Хүннү гүрэн, Уйгурын хаант Улс, Хятад Улс болон Монголын эзэнт гүрний үед холбогдох 25 дурсгалт газрын агаарын зургийг танилцуулгын хамт хүргэж байна. Тухайлбал, Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг Хэрлэн голын баруун этгээдэд Цагаан арал хэмээх газар орших Гуа дов дурсгал, Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах Хүрээт довын дурсгал болон бусад дурсгалт газрын зургийг тус үзэсгэлэнгээс харах боломжтой юм.

Түүнчлэн Улаанбаатар хотын Бэлхийн амны Хүннүгийн язгууртны гуравдугаар булшны археологийн малтлага, судалгааны үр дүнд илэрч,  олдсон нимгэн төмрөөр ханан хээ гарган, цэцгэн чимгээр чимэглэсэн модон авсны хана, ёслолын шүхэрт тэрэгний хүрэл чимэглэл, хатирч буй морины дүрс бүхий хувцасны хүрэл чимэг, барилгын дээврийн нурууны домгийн амьтны дүрст шавар эдлэл зэрэг 30 гаруй биет олдвор, хэрэглэгдэхүүнийг дэлгэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button