Нийгмийн

Хөгжлийн зөвлөгөөн-2021 амжилттай боллоо

Баянзүрх дүүргийн хэмжээнд анх удаа “Хөгжлийн Зөвлөгөөн-2021” арга хэмжээг Баянзүрх дүүргийн хөгжлийн төвөөс зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Сууц өмчлөгчдийн холбооны буюу СӨХ-ны үйл ажиллагааг сайжруулж,иргэдийн эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлж ажиллахад төр, хувийн хэвшил, иргэд, сөх-үүд хэрхэн уялдаа холбоотой ажиллах талаар зөвлөлдлөө.

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Энхтайваны Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, Дүүрэг, Нийслэлийн төлөөлөгчид, холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон. Иргэдийн хувьд СӨХ-д сар бүр төлбөр төлдөг хэдий ч хог ачилтаас эхлээд хотхон, байр дундах тохижилт хийдэггүй учраас төлбөр төлөх итгэлгүй болсон талаар хэлж байлаа.

Харин СӨХ-ын удирдлагуудын зүгээс ажилтан алба хаагч нараа сар бүр цалинжуулдаг хэрнээ зээл авахад, нийгмийн асуудлыг шийдэхэд маш их хүндрэлтэй байгаа талаар хэлж байлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хэлэхдээ “Нийслэлийн хэмжээнд 400.000 гаруй мянган иргэнтэй дүүргийг удирдаж буй Баянзүрх дүүргийн удирдлагууд, төрийн албан хаагчид иргэдрүү чиглэсэн аливаа ажлыг хийхдээ жижиг, том гэж ялгалгүй сэтгэл, зүтгэл гаргаж ажиллах хэрэгтэй. Тэгж байж иргэд, хувийн хэвшлийн итгэлийг олж хамтарч олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, дүүргийн хөгжлийг урагшлуулж чадна” гэсэн юм.

Хөгжлийн Зөвлөгөөн- 2021 арга хэмжээнд оролцсон төлөөлөгчдийн байр суурийг нэгтгэн, хэлэлцсэн тодорхой асуудлуудыг үр дүнтэй болгох үүднээс тусгай “Зөвлөмж” гаргасан бөгөөд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан дүүргийн 28 хорооноос 9 хороонд хувиасаа ангилдаг хогийн савыг хандивласан гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button