УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нийслэлд санаархагч Э.Бат-Амгалан зөвлөх И.Баттөгсөө БЗД-ийн Засаг даргаар томилуулж, хүчээ зузаатгав

Баянзүрх дүүрэг 16 хоног "эзэнгүй" явсны эцэст Засаг даргатай болов. Ингэхдээ нийслэлийн МАН-ын хорооны даргад горилж яваа УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалан өөрийн баруун гарын хүнээ томилуулж, БЗД-т хүчээ улам зузаатгав.

Өчигдөрхөн тамга тэмдгээ гардаж авсан И.Баттөгс бол Э.Бат-Амгалан сайдын зөвлөх. Өнгөрсөн хугацаанд дүүргийн ЗДТГ-ын дарга, дүүргийн Сонгуулийн хорооны даргаар ажиллаж, түүний улс төрийн хамаг ажлыг хамжилцаж ирсэн итгэлт хүн нь. Тиймдээ ч яам толгойлоход нь зөвлөхөөр дэвшсэн байдаг.

Эргэн сануулбал, тавдугаар сарын 20-нд БЗД-ийн намын хорооноос И.Баттөгсийн нэрийг ИТХ-д бодлогоор оруулж ирэн танилцуулсан. Улмаар дүүргийн ИТХ-ын хуралд оролцсон 40 гишүүн 100 хувийн саналаар дэмжсэн байдаг. Эндээс БЗД-т Э.Бат-Амгалангийн нөлөө, намын дотоод хайрцаглалт тодорхой харагдаж байгаа юм.

Э.Бат-Амгалан Х.Нямбаатарыг хотын дарга байх үеэс толхилцож, албан тушаалд нь "шунаж буй" гэгдэж байсан. Өдгөө шинэ хотын дарга томилогдсон тул нийслэлийн МАН-ын хорооны даргад санаархан буй илрэх болов. Надад нэр дэвших бодол байхгүй, гэхдээ санал ирвэл татгалзахгүй гэх утгатай яриа өгсөн нь ч үүнийг тодотгож буй.

Нөгөөтэйгүүр, Т.Даваадалайгийн ажлаа өгмөгц буюу тавдугаар сарын 11-нд БЗД-ийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Жаргалсайханыг нийслэлийн I орлогчоор томилуулж өөрийн хүрээгээ хот рууу түрж эхэлсэн. Гэвч Г.Жаргалсайхан тав хоног ажиллаад чөлөөлөгдсөн.

Энэ мэтчилэн Э.Бат-Амгалан нийслэл рүү алхам алхмаар урагшилсаар буй. "Төрөлх" БЗД-ийнхээ удирдлагыг ч өөрийн итгэлт хүнээр үлдээж буй нь ийм учиртай.

И.Баттөгсийн хар түүхүүдээс сөхвөл, 2022 онд Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын дарга байхдаа жирэмсний амралтаа авсан ажилтны оронд төрийн албанд ажиллаж байгаагүй, мэргэжлийн бус дөрвөн хүнийг авсан тухай мэдээ хэвлэлд тархаж байв.

2023 онд И.Баттөгсийн эхнэр нь “Land criuser-300” автомашин жолоодож явах үедээ гарцаар гарч байсан Г.Х гэх эмэгтэйг мөргөж, хүнд гэмтээсэн хэрэгт холбогдож байв.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ нэг аймаар нөхөр хот руу довтолж эхэллээ ашиг сонирхолын их өндөр амбицтай нэгнийхээ эсрэг мөнгөөр жагсаалдаж явсан жинхэнэ Түгжилддэг гар.Монголын төрийн алба нэг иймэрхүү хувийн ашиг сонирхолын өндөр амбицтай нөхдүүд их олширлоо.Барын зулзагыг бага дээр нь дарж лаларуудыг байранд нь тавихгүй бол цаашид их том дарангуйлагч нар гарч ирэх нь

зочин
зочин
Reply to  Зочин

харин тийн энэ хулгайч бас нэг аюултай храх байна даа

Зочин
Зочин
Reply to  зочин

Uursduu orood avral daa tegeed chadahgui ym baij hahahhaha

Зочин
Зочин

энэ ч бүтэхгүй нөхөр байнаа. ах нараасаа мууг нь сурсан цүнх баригч

Зочин
Зочин
Reply to  Зочин

Chi tsunh barihiig ni haraa yu butehgui ee chi bol

Зочин
Зочин

Hezee ingej sainiig saar bolgoh uildlee bolih ve chinii bichsen medee sain medee baihiig bi unshaagui shu huuhee

Холбоотой мэдээ

Back to top button