Х.Нямбаатар ажлаа өгснөөс хойш Н.Учрал, Э.Бат-Амгалан нарт нэг, Б.Энхбаярт зориулж хоёр пост нийтэлжээ
Х.Нямбаатар Хотын даргын үүрэгт ажлаа албан ёсоор өгөөд 28 хоног өнгөрч байна. Өнөөдөр түүний Хотын даргаар ажилласан 2024-2026 оны төсвийн сонсголыг хийх гэж байна. Өнгөрсөн хугацаанд тэрбээр Н.Учралд зориулан нэг лайв, нэг пост, Б.Энхбаярт хоёр пост, Э.Бат-Амгаланд нэг пост нийтэлсэн байна. Тухайлбал,
|2026.05.16| Хотын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөнтэй холбоотой Н.Учралд зориулан лайв хийв. Энэ үеэр
"Н.Учрал аа, чи толгой холбосон уянгалсан юм ярих юм. Чиний толгой улс орон удирдахад хүрэхгүй.Би чамайг хар нялхаас чинь мэднэ. Нэг дүүрэг орон нутгийн сонгуульд ялуулж үзээгүй алиа бацаан байхгүй юу. Чи хүн болгоны татаа дэмжлэгээр төрийн бүх албыг хашсан"
"Махны үнэ өссөнд би буруутай гэнэ.Н.Учрал Ерөнхий сайд болсноос хойш намайг буулгах ганцхан ажил л хийлээ. Улс удирдахад чиний толгой хүрэхгүй алиа бацаан минь бусдын сонгуулийн ялалтыг булааж, өөрийнхөө ойрын хүмүүсийг албан тушаалд томилох гэж байгаа юм шиг байна. Би очсон газрынхаа ажлыг босгож явснаас унагаж байгаагүй. Улаанбаатарчуудад амласан амлалтаасаа нэг алхам ч ухрах бодол алга. Уушгиныхаа гурван судсыг тасартал тэмцэнэ" хэмээн 15 минут орчмын лайв хийсэн.
Үүний дараа Б.Энхбаяр, Э.Бат-Амгалан нарт зориулан пост нийтэлсэн.
|2026.05.20| Б.Энхбаяр "Нөөцийн мах худалдаанд битгий гарга гэсэн чиглэлийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер өгсөн. Үүнийг бид зохион байгуулалттай ажил гэж харж байгаа" хэмээн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэрээ хэлсэн. Үүнд Х.Нямбаатар "Могой минь дандаа худлаа баримтгүй зүйл ярьдгаа боль. Наадахаа өнөөдөр нотлоорой. Хэдэн сарын өмнө улсын газар нутаг зарсан гээд байсан. Тэр хэрэг дээр хэн шалгагдаад хэн ял авсан хэл. Дандаа худлаа ярина" гэх хариуг постоор илэрхийлсэн юм.
|2026.05.20| ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланд хандаж дараах постыг нийтлэв.
"Баянцээлийн баарны сураггүй манаач, цайчихсан түгжил хулгайч Бат-Амгалан Эрдэнэтийн зэсээс хулгайлсан 70 тэрбумаа эргүүлж төл өө чи. 2 сар ордны гадаа жагсаж байгаа иргэдийг хохиролгүй болго. Чи даанч чадахгүй л дээ, идчихсэн болохоор.Миний хийсэн ажлыг чи яаж ч булаад барахгүй".
|2026.06.09| Б.Энхбаяр "Туулын хурдны зам тэр чигээрээ гэмт хэрэг. Засгийн газрын дүгнэлт гарсан" хэмээсэнд Х.Нямбаатар "Могой гарч ирэх болгондоо хүмүүс гүтгэж харлуулна, яллана. Одоо бүр Засгийн газар яллах тогтоол үйлддэг болох нь ээ. Ичихгүй Туулын замаа гэмт хэрэг гэж байснаа энэ зундаа бариулж эхлүүлэх вий дээ. Бас махны гэмт хэрэг юу болов оо. Үнэ буусан уу хорт могой минь" гэв.
|2026.06.12| Н.Учрал "Тэрбум төгрөгөөр тавьдаг замыг 70 тэрбумаар тавихыг би зөвшөөрөхгүй. Иргэдийн амьдрал хүнд байхад бродюр солихыг би зөвшөөрөхгүй" хэмээсэнд "Поп хүн улс удирдахаар улс сүйрдэг. Дандаа худлаа ярина. 1 км, 6 эгнээ гүүрэн зам 70 тэрбум байна уу. 1 км шороон далантай зам 1 тэрбум байна уу. Би дүүг сайн мэднэ. Дэлхий сүйрлээ гээд зуслан руугаа лаа аваад явж байхыг нь мэднэ. Махны үнэ буусан уу. Үгүй. Поп хүн гурав гишгэхгүй баригддаг" хэмээсэн юм.
Ташрамд дурдахад, энэ сарын 15, 16-ны даваа, мягмар гарагт УИХ-аас "Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулахаар болсон. явагдах юм.
Сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Золжаргал даргалах бол Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ажиллаж буй. Энэхүү сонсголд 100 гаруй хүн оролцоно гэдгийг сонсгол даргалагч онцолсон билээ.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН НЯНБААТАР ГЭДЭГ БАЗАГЧТАЙ БОЛСОН ЮМ БИЗ ДЭЭ ХӨӨРХИЙ...ХАХА Ц НЯМДОРЖ ЯГ ИНГЭЖ БУСДИЙН ХАР ТҮҮХИЙГ ҮНЭН ХУДАЛ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ХУЦАЛДААД БАЙДАГ БАЙСАН ДАА...ТАНИЛ...ӨНГӨ ШҮҮ...ХАХА ЭНЭ НЯНБААТАР..
Нямбаатар шиг удирдагч дахин гарч ирэхгүй
Nyamka demjdeg shuu
Ajil hiij zutgej bsan bolohoor chine
Sonsgol deer gartsgui boltol ni barimt delge
Hiisen ajiltai hun shuu
Enhtuvshun gej huligaan ter MCS-dee l baildaa turiin tushee bolgohoor oruulj irsen OUYKIIN aldaa shd ….
Zoljargal gej hudal ch gar kokschih nuurs tulj bolohgui geed surjigneed bsan daraa ni yav utaa bagsaa biz dee!!!
Chi bol Nyamkak amjihgui shuu …
Туулын хурдны замаас бусдыг нь бол дэмжсэн, олон ч ажил хийсэн, цаашил ч их ажил хийх бсн, харамсалтай.
Х,Нямбаатар юм хийсэн үү хийсэн. Энэ олон жил засаг захирамжгүй явсан ард түмэн толгойгүй мэд аашилдаг өөр өөрсдийн дураарай уулас байдаг хүн йг үг сонсдоггүй том дуугарч ташуурдаж байжил хөгжүүлэх ёстой уулан зөв л хотын дарга байсан алдаа байлгүй л яахавдээ улс хөгжих боломж байсан гэж бодож бна зөвийн дэмжээд өгсөн бол монгол улс ямар ч хууль захирамж хүний үгэнд ордог хүн байхгүй болсон дээр үед хүмүүжилтэй засаг захиралтай байсан хатуу үг хэлсэн хүн буруутан болж бна ийм байвал хэцүүдээ одоо энэ шинэ хүн юу хийхээ бодсоор байгаад байгаад бас хэдэн жил болох байх нэг жаахан алдаа гаргавал Оцоруулдагаа болоо нэг танил тал хамаатан садандаа оруулах ажилийн байр бэлдэж гаргах болохоороо хүний хийсэн ажилийг огт байхгүй мэд болгох юм арай бна
Нямбаатар эдгээр хүмүүсийн бүх булхайг илчилсэн.Золжаргал ч бил үү гишүүн нүүрстэй холбоотойгоор улсын төсвөөс мөнгө завчуулсаныг Нямбаатар илчилсэн
Тэглээ гэж энэ сонсголыг зохион байгуулж байна.
Бүүр таарчихсан намчин хахаж цаддаггүй өлөн хулгаачууд зүгээр байсан баахан явган зам бордюүр л хужаагаас зөөж сольсон хэдэн түц хөөсөн дөө туулын бургас хядсан
НЯМБААТАР САЙН АЖИЛСАН ШҮҮ ДААНЦ ХУЛГАЙЧ АЛБАН ТУШААЛАТАН БОЛЖ ХУЛГАЙ ХИЙХ ГЭСЭН ДЭВЭТСЭН БУЗАР ХУЛГАЙЧ НАР ӨСӨРХӨЛ АТААРХУУ НОВШУУД ШАХААД БУУЛГАЛАА ДАА .. ӨМНӨХ ХУЛГАЙЧ ДАРГА НАР ӨДӨР ШӨНӨГҮЙ ХОТЫН ГУДАМЖААР ЯВЖ АЖИЛАА ХАРЖ ШААРДАЖ БАЙЛАА ДААА
Нямбаатарын зүгээр байсан солих шаардлагагүй явган хүний зам хашилаганаас мөнгө завшисан үйлдэл гарч магадгүй, бусдаар гайгүй болвуу гэж найдаж байгаа!!
Энийг хорьж шалгаач улсаараа доромжлуулж суух гэж
сайн ажиллаж байсан дээ,муу бааснууд бүгд иддэг бүр юу ч хийхгүй хулхидаад иддэг байж худлаа мундаг дүр эсгэн ээ эд нар
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Их л муу хүн болгохын хийлгэж удирдаж чадаж бна гэж харж бсан тийм ч болхоор нь халж хассан бх да. Энэ сонсголын явцад хийсэн хийгээгүй нь тос усаараа ялгарах юм бгаздэ. Ард олноороо мэдэж аваг.ТҮЦ ийг бхгүй болгосон нь хамгийн их ач тусаа гэжуу гаа.
Нямбаа даргаа буцааж ажилд нь оруулмаар л байна
Ter chigeeree zailaxgyi. Neg xudagt suuj baij amaa bariulax novsh yumaa
Нямбаатар шиг аж ахуйн ажлын дөртэй хүн эд нар дотор байхгүй энэ бол поп сүхийн захиалгат хэлмэгдүүлэлт могой нүдэт бол поп сүхийн гөбс долоогч гэж намчид нь ярьж бна лээ бүр өмнөөс нь гөбс улаймаар юм гэж байсан шүү булангуудаа Ухрал бол ааваа гэдэг юм гэсэн кккк
Ингэж бие биенээ элдвээр дуудаж хэмлэж байхаар энэ улсынхаа төр барьсан эрх баригчид нэр бүхий албан тушаалтнууд байж нэгдээд болох бүтэхгүйгээ хэлэлцээд эвсээд ажиллаж байсан бол монголын хөгжил хот хөдөөгүй юу гэж гацаанд байх вэ дээ..иргэдийн амьдрал ямар байгаа билээ. жалга довны хэрүүлээ больмоор юм
Манай дарга нар албан тушлаасаа буухадаа чудагтай бууж сурмаар юм араас нь дандаа хоншигнож байх юм даа . Ард түмний нуруун дээр татвар , цахилгааны үнэ ,махны үнэ бинзены гэх мэтийн үнэ нэмнэ өөр арга замаар шийдэх боломжууд байдаг ч сэтгэж чаддаггүй баялагийн баялагтай орон ч өөрсдийнхөө боддог арчаагүй зантай .улс орноо гэсэн улс төрч байхгүй улс төрд бизнес хүмүүсийг оруулмааргүй байх хэрэгтэй. Тогтолцоогоо болон хуулиа өөрчиллөхгүй хэзээ ч хөгжихгүй хуулиндаа захирагддаггүй орон гэвэл монгол байх
Nyngar ship urvagch dating buu garch ireesei!!!!
Учрал нийгмийн хамгааллын сайд бхдаа хадам ээждээ нэг төрийн албан хаагч даргын ажлыг булааж авч өгч бсан .гэнэт бүх ажлыг хийж бна цаана нэг том ахтай цуг нэг өдөр унах вий .
Нямбаатарыг маш сайн шалгах хэрэгтэй! Хяналт шалгалтын байгууллага байдаг бол!..
Албан тушаалын төлөө дайнд иргэд хохироод үлдлээ.
Aдилхан луйварчид юмаа
Нямбаатар сайн удирдагч,сайн з.байгуулагч лидер
Нямбаатар сайн ажиллаж бгаа дүрээр хулгайн ажлуудаа нууцалсан байх магадлал өндөр. Даваадалай тэргүүтэй тойрсон албан тушаалтнуудынх нь хэдэн тэрбумын мөнгөний шилжүүлэг Нямбаатарын гарын үсэггүй гарахгүй нь тодорхой шдээ уг нь
Эргүү бактёр чи урвагч шүү
хамгийн новш?!?хүний адаг адгийн адаг нь хүн чөтгөр нямбаатар бөлгөө