Нийслэлд санаархагч Э.Бат-Амгалан өөрийн хүн Б.Мөнхбаатарыг Сэлбэ дэд төвийн удирдлагаар тавив
Хотын шинэ дарга Б.Пүрэвдагва үүрэгт ажлаа хүлээн аваад хоёр сар дөхөж байна. Энэ хугацаад нийслэлийн 2026 оны төсвийг өвөлжилтийн бэлтгэлд зориулан гэх агуулгаар 481 тэрбум төгрөгөөр нэмж тодотгосноос бусдаар дорвитой ажил хийсэнгүй.
Харин хот тойрсон томилгоо, халаа сэлгээ идэвхтэй үргэлжилж байна. Энэ хүрээнд “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатарыг чөлөөлж, оронд нь Б.Мөнхбаатарыг томилжээ.
Тэрбээр НИТХ-д БЗД-ээс сонгогдсон төлөөлөлгч юм. Тодруулбал, экс хотын дарга Х.Нямбаатартай шөргөөлцөж, нийслэлийн МАН-д ил далд санаархаад удаж буй УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн "угшилтай" аж.
Х.Нямбаатарыг явуулсны дараа Засгийн газраас "Сэлбэ 20 минутын хот төсөл"-ийг Барилга хот байгуулалтын яаманд хариуцуулахаар шилжүүлсэн. Тэгвэл өдгөө салбарын сайд Э.Бат-Амгалан өөрийн хүнээ төслийг удирдлагаар тавилаа.
Товчхондоо, энэ томилгоо нийслэлийн мега төслүүдийн авторыг экс хотын даргаас салгах нүүдлүүдийн нэг боллоо гэж хэлж болно. Шинэ дарга Б.Пүрэвдагва ч мега төслүүдийг эрэмбэлчихсэн, үргэлжлүүлнэ. Хуулийн байгууллагын шалгаж дуусахыг хүлээж байгаа гэдгээ хэлсэн. Ерөөс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн ерөнхий төлөвлөгөө цаашлаад эрх баригчдын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлаас ухрах гарц үнэндээ ховор.
Нийслэлийн анх удаа бие даан хэрэгжүүлж буй мега төсөл жишиг хот байгуулах ажлыг удирдахаар "тавигдсан" Б.Мөнхбаатар гэж хэн бэ
Тэрбээр өмнө нь “Сэлбэ 20 минутын хот корпорац”-ын ТУЗ-д ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн аж. Өөрөө ажлаа өгчихөөд эргэн ирж байгааг нь харахад даргынх нь даалгавар гэж харж болохоор байна.
2024 онд мэдүүлсэн ХОМ:
- Өөрийн орлого: 62 сая төгрөг
- Гэр бүлийн орлого: 24 сая төгрөг
- Хадгаламж: 10 сая төгрөг
- Барилга байгууламж: Нийтийн орон сууц-2, оффисын зориулалттай барилга-1 | Нийт үнэлгээ 2.7 тэрбум төгрөг
- Машин: "Mercedes Benz- G 300" | Үнэлгээ 600 сая төгрөг
- Хувь эзэмшдэг ААН: "Коллекшн центр", "Циркон майнинг" ХХК
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Батамгалан гээч новш ах нарынхаа ямар судсыг нь атгачхаад дураараа загнаадл баынадаа
hovdiin hogiin hulgaich guilagchinguud
Монголд албан.тушаалын.тулаан.болж байна.
Албан тушаалтай хүн.амьдардаг.нийгэм болжээ.
Х.Нямбаатарыг НЗДаргаам огцруулсан шалтгаан нь Улаанбаатарын эрх мэдэл, төсөв, томоохон төслүүдийг хэн хянаж, хэн ашиг хүртэх вэ гэсэн ашиг сонирхол байсан нь Сэлбэ төслийг Бат-Амгалан хариуцахаар болж өөрийн хүнээ томилж буйгаас улам тодорхой харагдаж байна.
ajil heregch sain zaluu shd,
Э.Бат-Амгалан сайд жирийн иргэнд ч хуулийн дагуу хүндэтгэлтэй хандаж таны асуудлыг шийдэх түвшинд хүргэж чаддаг удирдагч хүн
Цаанаа л нэг хулгайч царайтай зэвүүн новш!
Сэлбэ нохойн замаар оров. Батамгалан шоронд орох уу, Сэлбэ төсөл дараагийн Натур болох уу
тэгнэ Натур цаашаа болно маныг битгий сонго
Дураараа жаалахнээ
Жинхэнэ бага гарын хулгайч байна даа. Монголчууд хулчгар амиа бодсон болохоор дарга нар нь ч бүр улаам цаймдаа гарч дээ
Төлгөн комунист Батамгалан гийн ард нь хулих Хурандаа байна уу даа
Тэрний хүн, энэний хүн гэх юм, нохой нь юм уу, хаашаа юм???
Өрийн орлого нь 64 сая байхад 600 саяын машин унаад яваад байх... Төрийн алба гэж сонин шүү
Энэ Бат-Аигалан гэж луйварчин чинь Нянбактераасаа ч илүү шуналтай адгийн бирд байна. Эхнээсээ дээлээ толгой дээгүүрээ нөмрөөд байхад л чичрээд байхыг бодоход шоронд орсон ч идсэн мөнгөө төлөхгүй юм чинь гээд шийдчихсэн бузар бололтой
ховд Увс дорнод Хэнтий н ховдог ууд улсыг самарч дуусгах нь ээ Үеийн үед Төв халхчууд монгол улсыг авч яв сан бага ястнууд цаанаа нэг эх оронч биш юмаа Цэдэнбал увсынх гэхдээ тэр хар багадаа нутгаасаа гарсан Орост хүмүүжсэн бас улс удирдаж байхад нь бодлогын зөвлөх нь Архангайн Самбуу гуай байсан