Э.Бат-Амгалангийн зөвлөх, бараан түүх олонтой И.Баттөгсийн нэр БЗД-ийн Засаг даргад "тодров"

БЗД-ийн ИТХ өнөөдөр хуралдаж, дүүргийн Засаг даргад И.Баттөгсийг дэмжжээ. Тэрбээр БХБ-ын сайд Э.Бат-Амгалангийн зөвлөхийн албыг хашдаг, баруун гарын хүн нь. Өнгөрсөн хугацаанд дүүргийн ЗДТГ-ын дарга, дүүргийн Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байв.
Одоо процессын хувьд нийслэлийн Засаг даргад танилцуулан батламжлуулна. Нийслэлийн Засаг дарга нэг удаа нэр дэвшигчийг түдгэлзүүлэх эрхтэй. Харин хоёр дахь удаа шууд батламжлах хуулийн зохицуулалттай. Одоогоор хотын даргын үүргийг Б.Мөнхбат орлон гүйцэтгэж буй.
И.Баттөгсийг дүүргийн намын хорооноос түүний нэрийг бодлогоор оруулж ирсэн байна. Дүүргийн ИТХ 43 гишүүнтэйгээс 40 хүн оролцож, нэр дэвшигчийг 100 хувийн саналаар дэмжсэн аж.
И.Баттөгсийн хар түүхүүдээс сөхвөл, 2022 онд Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын дарга байхдаа жирэмсний амралтаа авсан ажилтны оронд төрийн албанд ажиллаж байгаагүй, мэргэжлийн бус дөрвөн хүнийг авсан тухай мэдээ хэвлэлд тархаж байв.
2023 онд И.Баттөгсийн эхнэр нь “Land criuser-300” автомашин жолоодож явах үедээ гарцаар гарч байсан Г.Х гэх эмэгтэйг мөргөж, хүнд гэмтээсэн хэрэгт холбогдож байв.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бас л аймаар хулгайч хуулиар мэргэшсэн
Өрөөсөн дугуйгаа олж нийлэх юм
Нямбаагийн хөлсний сайт шдээ танайх