СПОРТ
ДАШТ: Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар өрсөлдөгчөө цэвэр яллаа
Японд үргэлжилж буй насанд хүрэгчдийн ДАШТ-д өнөөдөр эрэгтэйчүүдийн +100 кг-д олимпын алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр нар барилдаж байна. Тэд хоёулаа эхний тойрогт гоц мөргөсөн.
Н.Түвшинбаяр аварга хоёрдугаар тойрогт Сенегалын бөх Н.Мбагникийг цэвэр ялав. Тэрбээр гуравдугаар тойрогт олимпын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Японы Х.Харасаватай өрсөлдөнө.
Ө.Дүүрэнбаяр хоёрдугаар тойрогт Австралийн Парк Лиамыг яллаа. Тэрбээр удаах даваанд Нидерландын Рой Мейертай барилдана.
Б.БУЯНДАЛАЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.