МэдээНИЙГЭМ

“Шижир-Алт” ХХК-ийн загасчилж явсан таван ажилтны хоёр нь голд урсжээ

Төв аймгийн Заамар сумын Төмстий багийн Доргонот гэдэг газар “Шижир-Алт” ХХК-ийн таван ажилтан загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар Туул голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, хоёр хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10.05-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан.

10.28-ны өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О /53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхэн Хайлааст багийн “Доргонот” гэдэг газраас “Бетон гүүр” гэдэг газар хүртэл 40 км-т завиар, “Бетон гүүр” гэдэг газраас Булган аймгийн Бүрэгхангай сумын “Тул харайдаг” гэдэг газар хүртэл  40 км завиар, мөн эрэлч нохойтой “Тул харайдаг” гэдэг газраас “Хүүхдийн-Овоо” гэдэг газар хүртэл 35 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:40 цагт түр зогсоосон. 10.29-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button