Нийгмийн

Олимпын аваргын эгэл амьдрал

Нэгэн цагт жүдо бөхийн 57 кг-ынхны өнгийг тодорхойлж, дэлхийд илүүрхэж явсан хүчтэн бол Каори Мацүмото. Олимпын алт (2012), хүрэл (2016), ДАШТ-ий хошой алт (2010, 2015), нэг хүрэл (2011) медальт тэрбээр өнгөрсөн жил урийн зулай үнэрлэн, хувийн амьдралдаа түлхүү анхаарах болсон. “Чоно” хочит тэрбээр багаасаа зайрмагны дэлгүүртэй болохыг мөрөөддөг байж. Энэ жил зодог тайлсан К.Мацүмото мөрөөдлөө биелүүлэн, дэлгүүр нээжээ. Түүгээр ч үл барам өөрөө худалдан, хөгжөөн дэмжигчдээ баярлуулж буй нь олны талархлыг ихэд хүлээв. Олимпын аваргын зайрмаг нэлээд эрэлттэй байгаа гэнэ.

32 настай тэрбээр Японд болж буй ДАШТ-д оролцож буй Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа тэргүүтэй Монголын жүдочдыг зайрмагаараа дайлжээ. Д.Сумъяа, К.Мацүмото хоёр дэвжээнд олон жил эн тэнцүү өрсөлдсөн. “Чоно” 2015 онд дэлхийн хошой аварга болохдоо хагас шигшээд Д.Сумъяаг ялсан. Д.Сумъяа Риогийн олимпоос мөнгөн медаль хүртэхдээ хагас шигшээд түүнийг ялж, даагаа нэхсэн юм.

Олонх алдартай тамирчин зодог тайлсныхаа дараа улс төрд орж, томоохон бизнес эрхэлдэг. К.Мацүмото “Darcy” брэндийн зайрмагаа гудамжинд худалдан, олныг дайлсан шигээ эгэл амьдарч буй нь олны талархлыг ихэд хүлээж байна.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
9 сар 1, 2019 16:34

Монголд бол ИХ.н гишүүн эсвэл ерөнхийлөгч ерөнхий саадын зөвлөх

Холбоотой мэдээ

Back to top button