ДЭЛХИЙНИЙГЭМ

ДЭМБ-ын тэргүүн шинэ тахал өвчний талаар анхааруулав

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус дарах боломжгүй шинэ вирус гарч болзошгүйг анхаарууллаа. Тэрбэр энэ талаар аравдугаар сарын 29-нд Италийн Ром хотноо болсон “Их 20” /G20/-ийн дээд хэмжээний уулзалтын эрүүл мэнд, сангийн сайд нарын хэлэлцүүлгийн үеэр мэдэгдлээ.

“Биологийн үүднээс авч үзвэл, хэзээ нэгэн цагт бидний барьж тогтоож дийлэхгүй өөр нэг вирус гарч ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэж тэр хэлэв.

ДЭМБ-ын тэргүүний хэлснээр дараагийн тахалд бэлтгэхийн тулд одоогийн цар тахлаас суралцах шаардлагатай гэлээ.

“Бид одоогийн дэгдээд буй коронавирусийн цар тахал өвчнийг зогсоосон ч түүний бидэнд зааж буй сургамжийг авч, дараагийн хүнд үед бэлдэх ёстой” гэж ДЭМБ-ын вэб хуудсанд тэргүүний хэлснийг иш татан нийтэлжээ.

Цаашид шинээр гарч ирэх аюул заналхийллийг тууштай даван туулж, шийдвэрлэхийн тулд ДЭМБ-ын тэргүүн “Их 20”-ийн бүлгийн орнуудын удирдагчдад хандан тахал өвчинд бэлтгэх, хариу арга хэмжээ авах тухай хууль ёсны хүчинтэй олон улсын хэлэлцээр байгуулахыг дэмжихийг уриаллаа. Энэ асуудлыг арваннэгдүгээр сард болох Дэлхийн Эрүүл Мэндийн Ассамблейн ээлжит бус чуулганаар шийдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.

Баасан гараг /2021.10.29/-ийн өглөө “Их 20”-ийн орнуудын Сангийн яам, Эрүүл Мэндийн Яамдын тэргүүн нарын уулзалтад оролцогчид энэ оны эцэс гэхэд Дэлхийн хэмжээнд вакцинжуулалтын түвшинг 40 хувь, 2022 оны дунд үе гэхэд 70 хувьд хүргэх шаардлагатай байгаа талаар дурссан. Аравдугаар сарын 24-нд Гебрейесус хэлэхдээ, Дэлхий дахинд “COVID-19”-ийг ялахад шаардлагатай бүх хэрэгсэл, тэр дундаа эмнэлгийн хэрэгсэл байгаа ч эдгээр боломжуудыг зөв ашиглаж чадахгүй байна гээд, “Цар тахлын эсрэг Дэлхийн гэрээ” байгуулах шаардлагатайг ч онцоллоо.

Өмнө нь, аравдугаар сарын 6-нд АНУ-Сингапурын Анагаах Ухааны Их Сургуулийн профессор Ван Линф шинэ коронавирус гарч ирнэ гэж таамаглаж байсан.

Хэдхэн хоногийн өмнө Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн дарга Гао Фу хүн төрөлхтөн ирээдүйд шинэ вирустэй тулгарах болно гэдгийг хүлээн зөвшөөрч, түүнтэй тэмцэхэд бэлтгэх харилцан үйлчлэлийн зарчмыг санал болгов.

(Эх сурвалж: Centralasia)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button