СПОРТ
Б.Чинзориг ДАШТ-ий хүрэл медалийн төлөө өнөөдөр өрсөлдөнө

Боксын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ДАШТ Серби улсын нийслэл Белград хотод үргэлжилж байна.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 67 кг-д өрсөлдөж буй армийн дэлхийн аварга, Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Чинзориг Мехсикийн тамирчин Марко Эрнандесийг 5:0-ээр яллаа. Өнөөдөр тэрбээр хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. Түүний өрсөлдөгч нь Казахстаны тамирчин Аблайхан Жусипов.
Тэд өмнө нь Азийн дэвжээнд өрсөлдөхөд мехсик боксчин ялж байв. Энэ удаа даагаа нэхнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.