Эрдэмтэд санах ой алдагддаг гол шалтгааныг олжээ

Санах ой алдагдах гол шалтгаан нь ерөөсөө хөгшрөлт гэж АНУ-ын Хөгшрөлттэй тэмцэх үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд дүгнэжээ.
Мэргэжилтнүүдийн тодруулснаар зарим төрлийн мартах үзэгдэл нь хэвийн үзэгдэл. Нэг их ач холбогдол өгч, санаа зовох зүйл биш гэнэ. “Нас ахих тусам биеийн бүх хэсэгт, тэр дундаа тархинд өөрчлөлт илэрдэг” гэжээ.
Муу нойртой байх, сэтгэл гутрал, эмийн хэвийн бус урвал, архины хэрэглээ, толгойн гэмтэл зэрэг нь ой санамж алдагдахад хүргэдэг. Ихэнх тохиолдолд энэ үзэгдэл нь В12 витамины дутагдал эсвэл бага зэргийн танин мэдэхүйн сулрал гэж нэрлэгддэг эмгэгийн улмаас үүсдэг аж.

Эмч нар ой санамж муудах нь үргэлж сэтгэцийн эмгэгийн шинж тэмдэг биш гэдгийг онцлов. Мартах үйл явц бол уураг тархины ноцтой хэд хэдэн шинж тэмдэгтэй холбоотой байж болно. Эдгээр нь саяхан хүлээн авсан мэдээлэл, үйл явдлыг санахтай холбоотой асуудал, харилцааны бэрхшээл, жишээлбэл, харилцан яриандаа тохирох үгээ олж хэлж чадахгүй байх бэрхшээлүүд юм. Энэ тохиолдолд хүмүүс танил газраа олохгүй төөрч будилах, хоолны жор энэ тэрийг хооронд холих, өдөр цагаа андуурдаг.
Өмнө нь, Өмнөд Австралийн Их Сургуулийн эрдэмтэд кофе их хэрэглэх нь ирээдүйд тархины хэмжээг багасгаж, оюуны хомсдолд оруулах эрсдэлтэй холбоотой болохыг олж ирүүлсэн.
(Эх сурвалж: Lenta)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.