СПОРТ

ДАШТ: Монгол жүдочид эхний тойрогт Хятадын багийг 4:3-аар яллаа

Японд болж буй жүдо бөхийн ДАШТ сүүлчийн өдөр холимог багийн барилдаанаар үргэлжилж байна.

Монголын шигшээ багийнхан D хэсэгт БНХАУ, ОХУ, Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны багтай багтсан. Тэд эхний тойрогт өмнөд хөршийн жүдочдыг 4:3-аар яллаа.

Манай багийн бүрэлдэхүүнд ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг 57, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Б.Ганхайч 70, бөхийн цөөнгүй төрөлд ДАШТ-ий медальтай О.Мөнхцэцэг  +70 кг-д (гурвуулаа жин өгсөн барилдсан), эрэгтэйчүүдийн 73 кг-д Азийн аварга Ц.Цогтбаатар, -90 кг-д армийн дэлхийн аварга Г.Алтанбагана, ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр +90 кг-д барилдсан юм.

Манай жүдочдоос Ц.Цогтбаатар, Г.Алтанбагана О.Мөнхцэцэг нар ялж, барилдаан 3:3-аар тэнцсэн. Хайнаа хагалах барилдаанд Б.Ганхайч өрсөлдөгчөө ялж, багтаа ялалт авчирлаа.  

Монголын жүдочид дараагийн тойрогт ОХУ-ын шигшээ багтай өрсөлдөнө.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button