СПОРТ

ДАШТ: Манай тамирчид ОХУ-ын жүдочдод дийлдлээ

Японд болж буй жүдо бөхийн ДАШТ сүүлчийн өдөр холимог багийн барилдаанаар үргэлжилж байна.

Монголын шигшээ багийнхан D хэсэгт БНХАУ, ОХУ, Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны багтай багтсан. Тэд эхний тойрогт өмнөд хөршийн жүдочдыг 4:3-аар ялсан. Манай багийнхан удаах даваанд ОХУ-ын жүдочдод 4:0-ээр дийлдлээ.

Монголын багийн бүрэлдэхүүнд ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг 57, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Б.Ганхайч 70, бөхийн цөөнгүй төрөлд ДАШТ-ий медальтай О.Мөнхцэцэг  +70 (гурвуулаа жин өгсөн барилдсан), эрэгтэйчүүдийн 73 кг-д Азийн аварга Ц.Цогтбаатар, -90 кг-д улсын арслан Б.Ганбаатарын хүү Пунцагцэрэн, ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр +90 кг-д барилдсан юм.

Манай жүдочид дагах тойрогт Кубийн багтай өрсөлдөнө.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 1, 2019 19:53

Монголын жудо бехчуудийг дайрлага дайрчихав уу? нэг л бишээ. Зорилго байхгуй, цог золбоогуй бугд гашууд�##�... 48 кг-аас бусад бугд будаа...

Холбоотой мэдээ

Back to top button