
Сэлэнгэ аймгийн харъяат 28 настай, эрэгтэй Х нь жил гаруй хугацаанд уулзсан, нууц амрагийн харилцаатай байсан гэх эмэгтэй рүү “Надтай уулз, нөхрөөсөө сал” хэмээн сүрдүүлэн, түүний эгч, найз нар руу бэлгийн харьцаанд орж байх үеийн бичлэгээ явуулж, "Энэ эхлэл нь дараа нь аав, нөхөр рүү чинь илгээнэ” хэмээн сүрдүүлжээ.
Шүүгдэгч Х нь төрийн байгууллагад ажилладаг, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг байна. Тэрбээр:
"Би Х-тэй нэг жил гаруй хугацаанд дотно харилцаатай байсан. Бид хоёр өөрсдөө ярилцаад тухайн бичлэгийг хийсэн. Тухайн үед би хохирогчид их гомдсон болохоор өөрийн эрхгүй ийм үйлдэл хийсэн. Түүндээ их харамсаж байна” гэжээ.
Харин хохирогч бүсгүй энэ тухай:
"Би цахим тоглоом тоглож байгаад Х-тэй танилцаж, нэг жил гаруй хугацаанд уулзаж дотно харилцаатай байсан. Сүүлдээ намайг нөхөртэй минь хардаж, байнга дарамтлах болсон. Иймээс би тэсэхээ байгаад түүнээс салахаар шийдэж энэ талаараа хэлэхэд Х миний ар гэрийнхэн болон найз нөхөд рүү бид хоёрын харилцаж байсан зурвасууд болон бэлгийн харилцаанд орж байгаа бичлэгийг явуулах болсон. Байнга л “Чи нөхрөөсөө сал, би ч бас эхнэрээсээ салаад хоёулаа хамт амьдаръя” гэж ярьж дарамталдаг байсан. Тиймээс цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн” гэжээ.
Улмаар шүүгдэгч Х нь өөрийн гэмт бурууг хүлээн зөвшөөрч, хохирогч Х нь гомдолгүй гэсэн учир уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж, торгуулийн ялаар шийтгэхээр болжээ. Тодруулбал шүүгдэгч Х-г “Бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, ...эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hohine arai2...hurteh yostoigoo l hurtej
2 hachin yum, 2-uulaa ger bultei bj zavaaraad, ichihgui tegeed shuuhdeltseed
Archaagvi zambaraagvi ymnar l ingej ywdag sain haniihaa buyng daahgvi buzaruud...
Бүтэхгүй �########� нар юмаа
Zavaan yum be Khuuhen ni ch ter er ni ch ter. Yaaj iim yumnuudtai ger bul bolj amidardag bnaa. buzariin novshnuud
зүгээр тараачихгүй шившиг болгохгүй муу �########�ыг
Buzar ve yadag
Нужны смелые и ответственные парни для серьезного заработка. Работа не лишена риска, но доход очень высокий. Если интересно, пишите в телеграм @JackHerrer7Нужны смелые и ответственные парни для серьезного заработка. Работа не лишена риска, но доход очень высокий. Если интересно, пишите в телеграм @JackHerrer7
erguu 2 huurvee haha
2уулаа л с�##�сан байхдаа????????????????
Есть простая работа без вложений, для всех, обращаться в телеграм @karabeitm