НИЙГЭМ

Монголоос Японд очсон иргэдийг гурав хоног тусгаарлана

Япон Улсын Засгийн газар шинэ төрлийн корона вирусийн (COVID-19) тархалтын эсрэг зохион байгуулж буй арга хэмжээг энэ сарын 5-ны өдрөөс чангатгаж Англи, Аргентин, Украйн, Турк, Непал, ОХУ, Монгол зэрэг улс орнуудаас зорчин ирэгсэдийг гурав хоног тусгаарлах шийдвэр гаргасан байна.

Тиймээс арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн 00 цагаас эхлэн Монгол Улсаас Япон Улс руу зорчиж буй иргэд хилээр нэвтэрсэн өдрөөс тусгаарлах байранд гурав хоног (Очсон өдрийн дараагийн өдрөөс эхэлж тоолно) тусгаарлагдах юм байна.

Тусгаарлах байрыг Япон Улсын Хилийн хорио цээрийн албанаас бэлтгэн гаргаж, холбогдох зардлыг Япон Улсын Засгийн газраас гаргана гэдгийг Монгол дахь Японы ЭСЯ-наас мэдэгдлээ. Монгол Улсаас Солонгос зэрэг гурав дахь орноор дамжин Япон Улсад зорчиж буй иргэдэд ч энэ шийдвэр нь мөрдөгдөх юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс үзнэ үү: https://www.mhlw.go.jp/content/000851895.pdf

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button