С.Бямбацогт: Хүний хувийн мэдээлэлд халдсан бол хуулийн хариуцлага хүлээнэ

Инновац, цахим бодлогын байнгын хороотой хамтарч Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс шаарддаггүй байх, иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, хүнд сурталгүй хүргэх, хуулиар зөвшөөрөгдөөгүй байгууллагууд хүний хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах явдлыг таслан зогсоох шаардлагатай байна.
Хувь хүн бүрийн мэдээлэл хуулиар хамгаалагдсан байх нь туйлын чухал. Хүний хувийн мэдээлэлд зөвшөөрөлгүйгээр халдах, хууль бус аргаар олж авсан мэдээллээ ашиглан дарамтлах, айлган сүрдүүлэх, мөнгө нэхэх явдал нийгмийн нэг үзэгдэл болоод байна. Иймээс дээрх хууль бус үйлдэлд хүлээлгэх хариуцлагыг нарийвчлан тодорхойлсон дагах хуулийн төслийг боловсруулж оруулж ирэх чиглэлийг Ажлын хэсэгт өглөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.