УЛС ТӨР

Н.Алтанхуяг: ХЗБХ-ны даргын албан тушаал чамд ахадна, С.Бямбацогт оо

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан /2021.11.15/ хуралдаанаар шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг хийж байна.

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүн нэр дэвшсэнээс Ц.Давхарбаяр, Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын ТАВАН хүн олонхын санал аваад байгаа.

УИХ-ын гишүүд дээрх нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Дараалал нь жаахан буруу болчихож. 24 гишүүн нэр дэвшээд байхад яагаад тавыг оруулж ирж байгаа юм. Ямар шалгуураар оруулж ирсэн юм бэ. Сүүлдээ УИХ-ын гишүүд кнопчин болж хувирлаа. Уг нь долоог оруулж ир гэсэн юм. Гэтэл тэнцэхгүй байна гэсээр тавыг мухарлаад оруулаад ирж. Би ажлын хэсэгт итгэхгүй байна. Хүний эрхийн комиссын гишүүдийг гаргаснаас хойш надад эргэлзээ төрөөд байгаа. УИХ-ын гишүүний эрхийг бид ажлын хэсэгт шилжүүлж болж байгаа юм уу. Үүнийг С.Бямбацогт гэдэг дарга ахалж болж байгаа юм уу. Ашиг сонирхлын зөрчил гэж харж байна. МАН-ын амьтад аа, та нар гайгүй хуульч байгаа шүү дээ. С.Бямбацогтоор даргалуулснаас хойш би итгэхээ байсан. Наадах чинь худлаа жонхуу болно. Жонхуу болсон нь Эрдэнэчулуун дээр илэрч байна. Би Х.Нямбаатартай хэл ам тар тур гээд байдаг ч үүн дээр санал нийлж байна. Насаараа захиргааны ажил хийсэн хүнийг шүүхийн байгууллагад оруулж ирэхдээ яадаг юм бэ. Нэг хүнд зориулаад хууль өөрчилчихсөн юм байна шүү дээ, Ж.Сүхбаатар аа. Бид ийм амьгүй гишүүд байж болохгүй.

ХЗБХ-ны дарга С.Бямбацогт: Бид томилгооны сонсгол хийж байна. Нэр дэвшигчдийн намтар түүх, ажлын туршлага, мэдлэг боловсрол гэдэг асуултыг асууж нээлттэй хэлэлцэж байгаа. Үүний дараа байнгын хорооны хурал дээр ажлын хэсгээс оруулж ирсэн хүмүүс нь сайн, муу байсан эсэхийг хэлнэ. Олонхын саналаар таван хүн оруулж ирсэн. Байнгын хорооны гишүүд эдгээр таван хүнийг дэмжихгүй ч байж болно гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Таныг шүүмжлээгүй байхад орж ирээд баахан тайлбар хийгээд байх юм. С.Бямбацогт оо хийдэг юм аа хийе. ХЗБХ-ны дарга чамд хавайск. Бараг ахдчихсан юм байхгүй юу. Гэтэл эд нарыг шалгаруулдаг дарга болно гэх юм. Илүү шунал хүний дандаа алдаг байхгүй юу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 15, 2021 17:53

Хүргэн Дэнзэнг яагаад оруулахгүй байнавэ? Бямбацогтоо.

Зочин
Зочин
11 сар 15, 2021 18:11

Алтанхуяг үнэн хэлжээ. Мэргэжлийн биш Бямбацогтоор яагаад хуулийн хороо ахлуулаад байдаг юм бэ. Бямбацогт эдийн засаг т�##� руугаа байснаа л Сангийн сайдын сууд�##� олдохгүй Хууль зүйн сайд болгож байсан. Хуулийн с�##�барт мэргэжлийн биш сайд Бямбацогт л болж байсан. Су.Батболд нэг удаа ганц жил томилогдсон байх. Бямбацогт хуулийн оройн ангийн диплом бас олоод авчихсан туугаад байгаа. Хуулийн сайд болонгуутаа хууль зүйн яамны бүх даргыг ховдын хүмүүсээ томилсон гэнэ лээ

Зочин
Зочин
11 сар 15, 2021 18:13

Наад таван хүний Ариунтуяа нь Бямбацогтын хүн

Бямбацогтод итгэхгүй
Бямбацогтод итгэхгүй
11 сар 16, 2021 09:16

УИХ ын гишүүн найрамд�##�д бараг 100 аад айлын газар хаша�##�аад 10 жил боллоо. ИРГЭД уул руу ч гарах боломжгүй. ЯАХААРАА НЭГ ХҮНД ИЙМ ИХ ХЭМЖЭЭНИЙ ГАЗАР ӨГДӨГ ЮМ ВЭ?

Холбоотой мэдээ

Back to top button