С.Зоригт: Ачилтын компанийн ажилтнаас уучлалт хүсье

Өнгөрсөн өдрүүдэд дуучин С.Зоригт машин ачилтын компанийн ажилтанг үг хэлээр доромжилсон мэдээллээ өөрийн цахим хуудсаараа цацаад байв. Эл үйлдэлд нь Ачилтын холбооноос мэдэгдэл гарган дуучин С.Зоригтыг уучлалт гуйхыг шаардсан юм. Харин өнөөдөр дуучин С.Зоригт машин ачилтын холбоо болон ажилтан залуугаас уучлалт хүсжээ.
Тэрбээр "Өнгөрсөн өдрүүдэд өөрийн цахим хуудсаараа машин ачилтын компанийн ажилтны бичлэгийг хийж, онцгүй үйлдэл гаргасандаа тэр залуугаас уучлалт хүсэж байна. Хүн болгон албаар дүрэм зөрчдөггүй байх. Тухайн үед би нялх хүүхдээ айлд оруулж өгчхөөд яараад гарч ирэхэд машиныг маань аччихсан байсан л даа. Ачилт угаас тийм явцтай байдаг. Мэдээж намайг хүлээхгүй. Ёс зүйгүй хандсандаа Монголын машин ачилтын компанийнхнаасаа уучлалт хүсэж байна.
Машин ачилтын системийг 100 хувь зөв гэж хардаггүй. Монголын жолоочид яагаад машины цонхон дээрээ утасны дугаараа тавьдаг вэ. "Уучлаарай энд машинаа тавьчихлаа, залгаарай” гэдэг үүднээс л дугаараа тавьдаг шүү дээ. Гэхдээ тийм мэдээлэл түгээсэн нь буруу учраас сөрөг мэдээлэл түгээж та бүхнийгээ стресстүүлсэндээ уучлалт хүсье. Бүгдээрээ замын хөдөлгөөний дүрмээ дагаж хөдөлгөөнд оролцоцгооё” гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
СҮҮЛИЙН ҮЕИЙН ЗАЛУУЧУУД ХҮҮХНҮҮДЭЭС ДОР ГОНШИГНУУР БОЛСОНЫ НЭГ ТОМ ЖИШЭЭ ЭНЭ ЗАЛУУ...... ХЭЛВЭЛ ХЭЛСЭН ШИГ ҮГ ҮЙЛДЭЛ БУЦААДАГГҮЙ БАЙХ ЁСТОЙ.... ЭНЭ ЯНЗААРАА МАШ ОЛОН САЛАЛТ МОНГОЛЫН ГЭР БҮЛҮҮДЭД ЗОРИГТ ШИГ ГОНШИГНУУР ЛАЛРУУД МАШ ОЛОН БАЙГААГ ҮЙЛ ЯВЦ МАШ ТОДОРХОЙ ХАРУУЛЖ БАЙНА:::
1. Уучлал гуйсан нь сайн хэрэг. 2. Утасны дугаар руу чинь утасдаад зогсох ачилтынхан байхгүй байх. Тэгж бодох буруу ! Хувь хүмүүсийн машин тагласан гэх мэт зорилгоор л утасдана уу гэхээс ... 3. Дүрэм барилталж сур !