Нийгмийн

Даргаа хөнөөсөн цэргүүдийг хоёр дахь өдрөө шүүнэ

Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт байрлах хилийн цэргийн 0214-р ангийн Баянтооройн заставын Чандмань богд хилийн харуулын постод үүрэг гүйцэтгэж байсан байлдагч М, Х нар харуулын даргаа буудаж амийг нь бүрэлгэж,  цэргийн албанаас оргосон хэрэг өнгөрөгч дөрөвдүгээр сард гарсан.

Эл хэрэгт Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.9, 2.11, 28.5 дугаар зүйлийн 1, 28.7 дугаар зүйлийн 2, 28.8 дугаар зүйлийн 1, 28.15 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй.

Шүүгдэгч М, Х нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өчигдөр буюу энэ сарын 15-ний өдрийн 10:00 цагт Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Улмаар арав гаруй цаг хуралдаад түр завсарлажээ. Өнөөдөр шүүх хурал үргэлжилж, шийдвэрээ гаргана.

  • 10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор; 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотнын хүнийг; 2.11.бүлэглэж;

  • 28.5 дугаар зүйл.Цэргийн албанаас оргон зайлах

1.Цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан, эсхүл албан томилолт, амралтын чөлөө дууссан, эсхүл эмнэлгээс гарсны дараа эргэж ирээгүй бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  • 28.7 дугаар зүйл.Цэргийн эд хөрөнгө, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг зарах, үрэгдүүлэх, завших

2.Цэргийн алба хаагч өөрт нь итгэмжлэн хариуцуулсан байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг завшсан, үрэгдүүлсэн, гээгдүүлсэн, эсхүл цэргийн техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, зөөвөрлөх хэрэгсэл, цэргийн эд хөрөнгийг харж хамгаалах үүргээ биелүүлээгүй бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  • 28.8 дугаар зүйл.Цэргийн эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх

1.Байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, зөөвөрлөх хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг санаатай устгасан, гэмтээсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  • 28.15 дугаар зүйл.Хилийн алба хаах журам зөрчих

1.Монгол Улсын хил хамгаалах манааны бүрэлдэхүүнд орсон цэргийн алба хаагч хил хамгаалах хууль, түүний дагуу гарсан дүрэм, журмыг зөрчсөн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  • 17.2 дугаар зүйл. Дээрэмдэх

3.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн зүйл ангиар тус тус яллах дүгнэлт үйлджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button