ДЭЛХИЙ
Үхсэн бугын гэдэснээс долоон кг гялгар уут гарчээ

Тайландын Бангкокийн нэгэн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үхсэн буга олджээ. 200 кг жинтэй тухайн бугын гэдэснээс хогны уут, резинэн бээлий, дотуур хувцас гэх мэт олон төрлийн хог гарч ирсэн байна. Эдгээрийг жинлэж үзэхэд долоон кг болсон, үүнээс болж буга үхсэн байж болзошгүй гэнэ.
Энэ үйл явдал гялгар уутны хэрэглээ, байгальд хог хаяхгүй байхыг сануулсан талаар Тайландын хэвлэлүүд онцолж байна.
Л.САРУУЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.