Нийгмийн

Тонхил сумын хүүхдүүд “Magic box”-ынхонд талархаж, урлагийн тоглолт үзүүлжээ

Контейнерыг номын сан болгон тохижуулж, хүүхэд залуусыг хичээл хийх таатай орчноор хангах зорилготой “Magicbox” төслийг “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвийг санаачлагч Ч.Ганжавхлан тэргүүтэй хэсэг залуус санаачилсан. Тус “Magic box” төсөлд 19 аймгийн 79 сум төслөө илгээн, явуулын номын сантай болохыг хүсэж буйгаа илэрхийлснээс Говь-Алтай аймгийн Тонхил сум ялагчаар тодорсон билээ. Тэгвэл “Magic box” төслийн хамт олон Говь-Алтай аймгийн Тонхил суманд байрлуулснаар тус сумын хүүхдүүд номоо уншаад эхэлсэн юм.

Тонхил сумын хүүхдүүд өөрсдийг нь сонгон “Magicbox” нутагт нь авч ирсэнд талархан урлагийн тоглолт үзүүлж, төслийн хамт олонд талархлаа илэрхийлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Даш
Даш
2021-11-18 18:26

Монголоороо нэрлэчихсэн бол бүүр л сайхан байлаа.

Зочин
Зочин
2021-11-18 21:11

Ямар хөөрхөн юм бэ?

Зочин
Зочин
2021-11-18 21:12

Монголд сайхан зүйл олон болж байна шүү. Олж харах нүд, сэтгэлтэй л байх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button