НийгмийнСПОРТ

Olympic.kz: Казахстаны жүдоч, олимп, дэлхийн медальт Г.Отгонцэцэг ЗОДОГ ТАЙЛЛАА

Казахстаны жүдо бөхийн шигшээ багийн тамирчид болох Елдос Жумаканов, Галбадрахын Отгонцэцэг нар зодог тайлж буйгаа өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 19-нд зарласан талаар Казахстаны Olympic.kz сайт мэдээлэв.

2015 онд иргэншлээ солин, дасгалжуулагч Д.Энхбаатарын хамт Казахстаныг зорин, тус улсын нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг Риогийн олимпоос хүрэл медаль хүртэн, казахстанчуудыг баярлуулсан.

Дараа нь 2017, 2018 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, дэлхийн хошой медальтан болсон юм.

Азийн аваргаас алт (2016), мөнгө (2017), хүрэл (2019), 2018 оны Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн тэрбээр Казахстаны эмэгтэй жүдогийн хөгжил, амжилтыг дараагийн шатанд гаргасан гавьяатан.

Энэ жил үрийн зулай үнэрлэсэн Г.Отгонцэцэг Токиогийн олимпод барилдан, тамирчны тэсвэр тэвчээр, хатуужлыг үлгэрлэсэн юм.

Азийн АШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт, 66 кг-д барилдаг Елдос Жумаканов зодог тайлах шийдвэрийнхээ талаар “Өнөөдөр би спортын замналаа дуусгаж байна. Мэдээжийн хэрэг, ийм шийдвэр гаргах нь надад амаргүй байсан. Жүдо бөхийн хувьд шигшээ багт 12 жил зүтгэлээ. Энэ бүх он жилүүд ялалт, ялагдал, бэрхшээл, баяр баясгалантай өнгөрлөө.

Би Казахстаны үндэсний олимпын хороо, Жүдо бөхийн холбооны дэмжлэгийг үргэлж авсаар ирсэн. Энэ хүнд хэцүү замыг туулахад минь тусалж дэмжсэн бүх багш, дасгалжуулагч нартаа, ялангуяа анхны дасгалжуулагч, хувийн дасгалжуулагч, шигшээ багт байсан бүх дасгалжуулагч нарт онцгой талархал илэрхийлье.

Мөн бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд биднийг ая тухтай оролцуулж байсан багийн мэргэжилтэн бүрт талархаж байна. Та бүхний хүч хөдөлмөр үнэлж баршгүй юм.

Жүдо бол зүгээр нэг спорт биш. Энэ бол жинхэнэ философи. Татами биднийг нэг удаа ч биш, харин насан туршид минь байлдан дагуулсан. Би олон найз нөхөдтэй болж, өрсөлдөгчидтэйгөө хүч үзэн, өөрийгөө үргэлж хурцалсаар ирсэн. Одоо Казахстаны спортыг хөгжүүлэх мэргэжилтэнээр ажиллах цаг нь болсон гэж бодож байна. Жүдо бөхөөс бүр мөсөн татгалзах боломжгүй юм. Спортын карьераа дуусгасны дараа би спортын сайн сайхны төлөө үргэлжлүүлэн ажиллах болно” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Үнэн үг
Үнэн үг
2021-11-22 11:15

Отгонцэцэгтэй амьдр�##�д нь аз жарг�##� хүсье. Чи бол Казакстанд ч Монголд ч баатар байсан шүү.

Холбоотой мэдээ

Back to top button