Нийгмийн

П.Шүүдэрцэцэг урлагийн сургуульд 100 хувийн тэтгэлгээр сурна

Америкийн Нэгдсэн Улс дахь Ази иргэдийн дунд зохион байгуулагддаг миссийн тэмцээнд жүжигчин П.Шүүдэрцэцэг тэргүүн миссээр шалгарсан юм. Энэ тэмцээн тус улсад 34 дахь жилдээ зохиогдож байгаа юм. Мөн энэ удаагийн тэмцээнд 50 гаруй мисс оролцжээ. Тэрбээр тэмцээний өмнө “33 жил тасралтгүй зохиогдсон учраас дагаж мөрдөх дэг, журам нь тогтчихсон. Ерөнхийдөө шалгуур нь чанга байдаг.

Миний хувьд маш өндөр зардал гаргаж, хичээллэсний дараа энэ тэмцээнд оролцож буй. Мөн олон улсын миссүүдтэй танилцах , танилын хүрээгээ тэлэх боломж гэж харсан. Бас энэ тэмцээнд орохыг хүссэн олон Монгол охидынхоо гүүр болж байгаа гэж харж байна”

Жүжигчин П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарснаар урлагийн сургуульд суралцах 100 хувийн тэтгэлэгт хамрагдаж буй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button