Нийгмийн

Г.Дарамзагдын нэрэмжит уралдаанд П.Баярмагнай түрүүлж, таван сая төгрөгөөр шагнуулав

Нийтийн дууны их мастер, хөгжмийн нэрт зохиолч, Дорнод аймгийн харьяат Г.Дарамзагд агсны нэрэмжит мэргэжлийн дуулаачдын олон улсын дөрөвдүгээр уралдаан өчигдөр болов. Эл уралдаанд олон шилдгүүд ур чадвар, авьяасаа сорин өрсөлдсөнөөс Соёлын тэргүүний ажилтан, дуучин П.Баярмагнай түрүүлэв.

Улмаар гран при шагналын эзэн болж, таван сая төгрөгөөр шагнуулжээ.

Universe best songs”, “Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогч тэрбээр кино урлагийн салбарт ч мөн өөрийгөө сорьж яваа нэгэн. “Хөхөө” , “Сүүн замын сахиул” зэрэг цөөнгүй уран бүтээл П.Баярмагнай тоглон, жүжиглэх шаггүй авьяастайгаа харуулаад байгаа юм.

Баянхонгор аймгийн харьяат тэрбээр Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэгийн ах нь. ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг өнөө жил Токиогийн олимпоос хүрэл медаль хүртэн, хэдхэн хоногийн өмнө Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялаасан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2021-11-23 10:11

Баянхонгор аймгийн харьяат тэрбээр Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэгийн ах нь. ДАШТ-ий �##�т, мөнгө, хошой хүрэл мед�##�ьт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг өнөө жил Токиогийн олимпоос хүрэл мед�##�ь хүртэн, хэдхэн хоногийн өмнө Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялаажээь ЯАЖ ИНГЭЖ НАЙРУУЛЖ БИЧИЖ ЧАДАЖ БАЙНАА

Холбоотой мэдээ

Back to top button