НийгмийнСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Таарсан хүүхдээ шалтгаангүй зоддог сурагчдын “мафи”

Сагсны талбай дээр тоглож байсан хүүхдүүдийг бүлэг хүүхдүүд гарч ирээд үг солих завдалгүй цохиж, дээр нь сууж байгаад зодож буй бичлэг цахим орчинд тархав.

Eguur.mn сайт өсвөр насны сурагчдын электрон тамхи болон газны хэрэглээг өмнөх дугаарт хөндөн сурвалжилсан. Харин энэ удаад "Сурагчдын бүлэглэн зодоон сэдвийг хөндөж байна.


Сурвалжилгаа эхлүүлэхийн өмнө та бүхэнд саяхан болсон нэгэн түүхийг сануулъя.

Гурав хоногийн өмнө "ЕБС-ийн ахлах ангийн сурагчийг дөрвөн хүүхэд нийлж зодоод, тархийг нь цуулчихлаа” гэх мэдээлэл гарсан. Харин тэр дөрвөн хүүхдэд зодуулсан сурагч өнөөдөр тархиндаа гэмтэл авч, дух нь цөмөрсөн байдалтай эмнэлэгт эмчлүүлж байна. Хачирхалтай нь түүнийг зодсон хүүхдүүд ямар нэг өс санаагүй, тухайн сурагчийг танихгүйгээс гадна зүгээр л "сонирхлоороо” зодсон гэсэн гэх. Ийм тохиолдол энэ өдрүүдэд л гарч байгаа юм биш. Сүүлийн жилүүдэд нууц хэлбэрээр ийн танхайрах явдал байсаар байв. Эдүгээ сургуулийн орчин дахь хамгийн аюултай зүйлсийн нэг бол бүлэглэн зодоон хэмээгдэж, зайлшгүй хөндөх сэдэв болжээ.


Асуудал 1. Сургуулийн нийгмийн ажилтан болоод сурагчид бүлэглэн зодооны тухай юу мэдэх вэ?

ЗОДООНЫ БИЧЛЭГЭЭ ХААЛТТАЙ ГРУППТ БАЙРШУУЛДАГ

Энэхүү сурвалжилгаа бэлтгэхийн тулд бид сургуулийн сурагч, эх эцэг, нийгмийн ажилтанг эх сурвалжаа болгосон юм. Хамгийн түрүүнд бидэнд эх сурвалж болсон хүүгээс “ямар хүүхдүүд, чухам ямар учраас бүлэглэн зодоон хийдэг” тухай олж мэдэв.

Сурагчийн аюулгүй байдлыг хангах үүднээс нэр, сургуулийг нь нууцлав.

НИЙСЛЭЛ ДЭХ УЛСЫН СУРГУУЛИЙН 10-Р АНГИЙН СУРАГЧ: БҮЛЭГЛЭН ЗОДООН ХИЙДЭГ ХҮҮХДҮҮДИЙН ТАЛААР ГУРВАН ЖИЛИЙН ӨМНӨ МЭДСЭН

“Манай үеийнхэн дунд хэсэг бүлгээрээ нэгдээд бүлэглэн зодоон хийдэг хүүхдүүд бий. Энэ талаар би гурван жилийн өмнө анх мэдсэн. Тэдэнтэй таарвал ямар ч шалтгаангүйгээр үхтлээ зодуулдаг. Зүгээр л цус нөжтэй нь хутгачхаад "гангста” гэж хэлээд явчихдаг гэсэн. Би таарч байгаагүй л дээ. Гэхдээ бидний үеийнхэн энэ талаар маш сайн мэднэ. Тэд зодоон хийх шалтаг хайдаггүй, олж харсан хүнээ зоддог учраас миний хувьд хэсэг бүлгээрээ яваа хүүхдүүд байвал шууд зугтдаг. Ер нь олноороо явж байгаа хүүхдүүдтэй таарахгүйг хичээдэг болсон. Бүлэглэн зодоон хийдэг хүүхдүүд хүн зодож байгаагаа бичлэг болгож авдаг. Үүнийгээ нарийн шүүлттэй хаалттай групп-т байршуулдаг гэсэн” хэмээв.

47-Р СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН Н.БАТСҮХ: БИЧЛЭГЭЭ ҮЗЭЖ КАЙФ АВДАГ БҮЛЭГЛЭЛ

Улмаар бид сурагчдын дунд ийм зодооны бүлэглэл байдгийг сургуулийн нийгмийн ажилтан мэддэг эсэхийг тодруулахаар 47-р сургуулийн нийгмийн ажилтан Н.Батсүхээс лавлахад,

"Би 15 жил нийгмийн ажилтан хийж байна. Энэ намар бүлэглэн зодоон хийсэн тохиолдол манай сургуульд бүртгэгдээгүй. Гэхдээ ийм гэмт хэрэг ес, аравдугаар ангийнхан дунд гардаг тухай цагдаагийн байгууллагаас анхааруулсан учраас тандалт судалгаа хийдэг” гэлээ. Тэрбээр тандалтынхаа явцад хэд хэдэн хүүхдээс "Маш нууцлалтай, зохион байгуулалттай бүлэглэл” байдаг тухай мэдсэн ажээ. Энэ бүлэглэлийн тухай "Тэд өөр сургуулийн үеийнхээ хүүхдүүдийг урьж авч ирээд хоорондоо зодолдож, бичлэг хийн түүнийгээ хаалттай бүлгэмд тавьдаг юм билээ. Тэгэхээр хүн зодсон бичлэг хийж, түүнээсээ кайф авдаг байх магадал өндөр байна” хэмээв. Мөн энэ бүлгэм бол дэг, зохион байгуулалт өндөртэй, штамф нь тогтчихсон бүлэглэн зодоон хийдэг нэг төрлийн "мафи” хэмээн онцолж байлаа.

Тиймээс сурагчдаа энэ "мафи”-д өртсөн байх эрсдэлтэй гэж үздэг учраас ахлах ангийн хүүхдүүдийнхээ амны хаалтыг нь авч байгаад царай зүс, гар хуруунд нь шарх үүссэн эсэхийг долоо хоногтоо хоёр удаа хардаг аж. Хэрэв ил шархтай байвал гэр бүлд нь мэдэгдэж ямар шалтгаантайг нь заавал илрүүлдэг хэмээв.

Тэрбээр бусад сургуулийн нийгмийн ажилтнуудтай холбоотой байж, бүлэглэн зодооныг тандаж судалдаг тухайгаа ярьсан бөгөөд "Бүлэглэн зодоон бол сурагчдын үзэж харж байгаа кино, анимэ зэргээс шууд хамааралтай. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ юу үзэж, дуурайж байгааг анхаарч байх маш чухал” гэсэн юм.

Ийнхүү ерөнхий боловсролын сургуулийн 10-р ангийн сурагч бүлэглэн зодоон хийдэг хүүхдүүд байдаг тухай хэлж байсан бол 47-р сургуулийн нийгмийн ажилтан ч үүнийг маш сайн мэдэж байсан юм.


Асуудал 2. Бүлэглэн зодоон гэх агуулгаар хэрэг бүртгэгддэггүй гэв үү?

Тэгвэл бүлэглэн зодоон хийдэг хүүхдүүдийг цагдаагийн байгууллагад ямар бүртгэл мэдээлэл байдаг тухай Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригоос тодруулбал,

"Бүлэглэн зодоон гэсэн хэрэг бүртгэл байдаггүй. Зодоон болох шалтгаанаар нь ангилдаг. Тухайлбал дээрэм хийхийн тулд бүлэглэж зодсон бол энэ нь дээрэмдэх гэмт хэрэгт тооцогдох жишээтэй. Тиймээс 2018 онд нийслэлийн хэмжээнд хүүхдийн үйлдэж байгаа гэмт хэрэг, хүүхэд хохирох гэмт хэрэг өсөлттэй байсан. Үүнээс хойш хүүхэд хохирсон гэмт хэрэг 30.4 хувиар буурсан юм. Коронавирусийн цар тахлын улмаас гэрээс хичээллэж байгаатай шууд холбоотой. Сургуулийн орчинд гэмтэж бэртэх нь буурсан ч өсвөр насны хүүхдүүд дунд цахим орчны болон гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь ихэссэн. 2021 онд хичээл сургууль цуглаад хоёр сарын хугацаанд бүлэглэн зодооны найман хэрэг бүртгэгдсэн. Энэ оны байдлаар бүлэглэн зодоонд хүүхдийн амь нас үрэгдсэн тохиолдол илрээгүй” гэх мэдээллийг өгсөн юм.

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн дэд захирал Р.Гантуяагаас бүлэглэн зодоонд өртсөн гэх гэмтлийн дуудлага хэр их бүртгэгддэг талаар тодрууллаа.

Тэрбээр "Бэртэл авч ирсэн сургуулийн насны хүүхдүүд бүлэг зодоонд өртсөн гэж хэлдэггүй. Ил, далд бэртэлтэй бол ямар нэгэн ахуйн гэмтэл авсан гэдэг. Харин сургуулийн орчинд гэмтсэн хүүхдийн тоо жилээс жилд өндөр гардаг. Тодруулбал 2018 онд сургуулийн орчинд бэртэл авч гэмтлийн эмнэлэгт ирсэн 4700 гаруй мэдээлэл бүртгэгдсэн бол 2019 онд 5760 болж нэмэгдсэн. Харин 2020 онд хөл хориотой, сургууль хаалттай байсан учраас энэ тоо буурч 1700 бүртгэгдсэн байдаг. Үүний 70 орчим хувь нь эрэгтэй хүүхдүүд байдаг” хэмээсэн юм.

Сурвалжилгын явцад хүүхдүүд олноороо бүлэглэж, ямар ч шалтгаангүйгээр нэгнээ зоддог. Түүнийгээ бичлэг болгон хаалттай бүлгэмд тавьдаг болох нь ил болов. Гэвч энэ талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнгүй. Бэртэл гэмтлийн дуудлагыг хүүхдүүд бүлэг зодоонд өртсөн хэмээн мэдүүлдэггүй гэх. Үргэлжлүүлэн бид сурвалжилгын эхэнд дурдсан бүлэглэн зодоонд өртсөн сурагчийн ах Г.Нямдоржтой ярилцаж яг ямар үйл явдал болсон, ямар учиртай хүүхдүүд байсан талаар тодруулж яриуллаа.


Асуудал 3. Бүлэглэн зодоонд өртсөн сурагчийн ах юу ярив.

БҮЛЭГЛЭЖ ЗОДСОН БИЧЛЭГЭЭ ТИК ТОК-ЫН БОГИНО БИЧЛЭГ ШИГ АЯ ДЭВСЭЭД ЦАХИМД БАЙРШУУЛДАГ

Тэрбээр "Дүүг маань ангидаа байж байхад нэг хүүхэд гаднаас орж ирээд “Зодолдох хүүхэд байна уу” гээд орилсон байсан. Харин хичээлээ тараад сургуулиасаа 100 метрийн зайд явж байхад өнөөх хүүхэд бөөндөө нийлж дүүг маань дарж унагаад зодсон байсан” гэлээ. Г.Нямдорж болсон явдлын талаар дүүгээсээ асуухад “Найзыг маань бүлэг хүүхдүүд зодож байхаар нь эвээр учрыг нь олуулах гэтэл намайг зодсон” гэжээ. Г.Нямдоржийн хэлж байгаагаар дүү нь ямар нэг зодоонд оролцож байгаагүй, даруу зантай гэнэ. Мөн зодооны үеэр "Эргэн тойронд нь маш олон хүүхдүүд тойрч зогссон тухай дүү маань хэлсэн. Энэ бүлэглэн зодооны тухай яриад байгаа нь дүүгээ өмөөрч байгаадаа биш. Олон олон хүүхдүүд ингэж хохирдог юм байна шүү, нэг л өдөр эрүүл саруул байхаа больчхож мэдэх юм байна шүү гэдгийг л хэлэхийг хүсэж байна” хэмээв.

Түүнчлэн дүүгээ бүлэглэн зодоонд өртсөн тухай цахимд мэдэгдэхэд нэг танил нь "Хоёр хоногийн өмнө манай дүүг бас бүлэг этгээдүүд зодсон байна. Эрүү нь хугарчихжээ” гэдэг мэдээг дуулгасан юм. Дүүг нь зодлоо хэмээн өмөөрөхөд ахыг нь бас бүлэглэн зодсон хэмээв.

Тэрбээр дүүгээсээ энэ хүүхдүүдийг таних уу, яагаад чамайг зодсон юм гэхэд "Ийм бүлэглэн зодоон хийдэг хүүхдүүд байдаг. Тэд хэнд ч өс саналгүйгээр зүгээр л зоддог. Хүн зодож, бичлэгийг нь хаалттай цахим группд байршуулж түүнээсээ таашаал авдаг бүлэг хүүхдүүд бий” хэмээн тайлбарласан байна.

Мөн ЕБС-д бүлэг зодооны хэрэг маш их байдаг тухай Г.Нямдоржийн дүүтэй нас чацуу хүү нь түүнд хэлсэн байна. Ингэхдээ "Хүн зодох гоё байдаг юм гээд л хүүхдүүдийг зоддог. Нэг удаа хүүхдийн парк дээр явж байхад маш олон хүүхдүүд хоорондоо зодолдсон. Цагдаа нар ирээд салгах гээд салгаж чадахгүй байсан” тухай түүнд ярьж байжээ.

Г.Нямдоржийн хэлж байгаачлан дүүг нь зодсон гэгдэх бүлгийнхний нэгнийх нь цахим хуудас руу орвол Facebook Highlight хэсэгтээ бүлэглэн зодоон хийж байгаа бичлэгүүдээсээ байршуулжээ. Мөн эдгээр бичлэгүүдээ тик токын богино бичлэг мэт таслан, ая дэвссэн байлаа. Тухайн бичлэгүүдээс харвал сагс тоглож буй хүүхдүүдийн дундуур үг дуугүй ороод нүүр нүдгүй балбаж буй дуулиант бичлэгээ ч байршуулсан байв.

Сурвалжилгынхаа төгсгөлд хүүхдүүд яагаад бүлэглэн зодоон хийдэг, бүлэглэн зодоонд өртсөн хүүхдийн сэтгэл зүй яаж өөрчлөгддөг талаар сэтгэл зүйчээс авсан тодруулгаа хүргэж байна.


Асуудал 4. Бүлгийн дарамтад ордог хүүхдийн сэтгэл зүйн талаар сэтгэл зүйч юу хэлэв.

БҮЛГИЙН ДАРАМТАД ОРСОН ХҮҮХДИЙН СЭТГЭЦЭД ӨӨРЧЛӨЛТ ОРДОГ

Монголын Сэтгэлзүй Сэтгэц Хэмжилзүйн Үндэсний Хүрээлэнгийн зөвлөх сэтгэл зүйч, Оксфордын их сургуулийн магистрант Б.Жавзан хэлэхдээ “Бөөндөө цөс нь хөөрч байгаа олон хүүхдүүдийг хоёр гурван хүүхдүүд толгойлж байдаг. Энэ бол бүлгийн сэтгэл зүй гэсэн категорт багтдаг бөгөөд манлайлж байгаа хүүхдүүд буруу нөлөөллөөр удирдаж байдаг. Ер нь бол хүүхдүүд дарамт дор бус сонирхлоороо л нэгдэж байгаа хэрэг. Тиймээс сонирхлоороо нэгдсэн бүлэг нь буруу тийш яваад байвал бүлгийг задлах, зөв залах хамгийн чухал.

Бүлгийн дарамт гэдэг хүний сэтгэл зүйг маш их цочроож бусдаас айх, нойргүйдэх, тайван биш, бухимдуу, ганцаардмал, хүнтэй харьцахаа болих, нийгэмшихгүй байх сөрөг нөлөөтэй. Бүлгийн дарамтад орсон ямар ч насны хүмүүсийн сэтгэцэд их бага хэмжээгээр нөлөөлж, өөрчлөлт ордог.

Хүүхдүүд болон хүмүүс бүлэг болно гэдэг бол нийгмийн байх ёстой зүйл. Хүн бүх л насаараа бүлгийн гишүүн байдаг. Харин чиг хандлага нь буруу тийшээ юу, зөв тийшээ юу гэдэг гол асуудал буй. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ бага ахуй наснаас нь мод тарих, ууланд алхах зэрэг өөрт болон нийгэмд тустай зүйлд сэтгэлийг нь татаж оруулах хэрэгтэй” хэмээн зөвлөсөн юм.

СЭТГҮҮЛЧИЙН ДҮГНЭЛТ: Монгол Улсад өсвөр насны сурагчдын дунд бүлэглэн зодооны мафи үүсэж, шалтгаангүйгээр бусдын биед хүнд бэртэл учруулсаар ирснийг бидний эх сурвалж болсон 10-р ангийн сурагч, нийгмийн ажилтан хэлж байсан юм. Мөн бүлэглэн зодоон хийдэг сурагчид ямар ч шалтгаангүйгээр бусдын биед халдаж, түүгээрээ богино бичлэг хийн, хаалттай групп-д бусадтай хуваалцдаг болох нь сурвалжилгын туршид нотлогдсоор байлаа. Харин эл хэргийн хохирогч нь сэтгэцийн их болоод бага байдлаар өөрчлөлтөд орж хохирон үлддэг болохыг сэтгэл зүйч Б.Жавзан хэлсэн юм.


Цувралын өмнөх КОНТЕНТ:

РЕДАКЦИЙН ТУРШИЛТ: 15 настай хүүд дэлгүүрүүд электрон тамхи ЗАРЖ, онлайнаар захиалахад ХҮРГЭЛТ ХИЙЛЭЭ сурвалжилгыг ЭНД дарж уншина уу

Зурган дээрх хүүг эцэг эхийнх нь зөвшөөрлөөр сурвалжилгад оролцуулав

СУРВАЛЖИЛГА: “Хамт газ үнэрлэсэн хүүхэд үхэлтэй нүүрэлдэхэд л буруу зүйл гэдгийн ухаарсан” хоёрдугаар цувралыг ЭНД дарж уншина уу

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-25 08:25

Etseg ehchuud mni huuhedee zue humuujuulj uz tanhai yumnuud hezeech sain hun boldoggui

Зочин
Зочин
2021-11-25 09:03

Одоо зодож байна. Удахгүй �##�ж эхлэнэ.

Hun
Hun
2021-11-25 09:11

ИХ ЗАВТАЙ ЯВААД БНА ДАА ЗАВГҮЙ БОЛОГЧИХВОЛ ЗҮГЭЭР ЮМУУ ЯМАР 1ДУГУЙЛАН, СЕКЦ,САГС,ЖУДО,СПОРТЫН ТӨРЛӨӨР ХИЧЭЭЛҮҮЛ ИЛҮҮ ГАРААД БАЙГАА ЭНЕРГЭЭ ЗӨВ ЗҮЙЛД ЗАРЦУУЛЖ ЭХЭЛВЭЛ АЯНДАА ЗОДООН ХИЙХЭЭ БОЛИНО ЯГ ЗОРИУЛАЛТЫН ДЭВЖЭЭН ДЭЭР ГАРААД ЗОДОЛДОЖ БОЛОХ БХАД ДЭММЙ ЮМ ХИЙЖ ЯВАХ ЯМАР ХЭРЭГ БНАА
ОДООЧ МАШ ИХ БОЛОМЖ БАЙНА ШҮҮ!!!!!!
ЭЦЭГ ЭХЧҮҮД ҮР ХҮҮХЭДДЭЭ САЙН АНХААРАЛ ХАНДУУЛАХ ЁСТОЙ ЮМ,ХҮҮХЭДЭЭ ЮУ ХИЙЖ ЯВААГ НЬ АНХААРЧ БХ ХЭРЭГТЭЙ

Иргэн
Иргэн
2021-11-25 10:01

Интернэт орчинд төр, хууль хян�##�тын байгууллагууд хян�##�т хязгаарл�##�т тогтоох хэрэгтэй, хүчирхийлэл доромжлол ,садар самуун,бүдүүлэг тэнэглэл харуулсан үзүүлсэн кино бичлэг гэх мэтийг тас хорьмоор байна.Тэгэхгүй бол цаашдаа юу ч гарч мэднэ шүү,хэвлэл мэдээлэл сайтууд, киночид нийгэмд эерэг мэдээ хандлага түгээж л баймаар байна

Иргэн
Иргэн
2021-11-25 10:13

Энэ садист үзэлтэй болчихсон эсвэл мансуурдагч байж мэднэ яг үнэн дээ хүүхдиин энэ байд�##� цэвэр эцэг эхиин хүмүүжил анхаар�##� байхгүй байна дараа нь сургууль суд�##�гаа �##�га байна хүүхдээ байнг анхаар�##�даа авч ажиглаж байх эцэг эхиин гол үүрэг нь шүүдээ

Баатар
Баатар
2021-11-25 11:57

МАН-н уламжл�##� болсон сонгодог арга, бүх асуудлыг хүчирхийлэлээр шийддэг 1921-оноос эхтэй арга нь улам нарийсч тэдний үр хүүхдүүд, ач зээ нарт нь өвлөгдөж генд нь суусан байга. Нарийн суд�##�в�##� хүүхэд зоддог хүүхдүүдийн эцэг эхчүүд нь МАН-н улаан фен байгаадаа, хүүхдийнхээ дэргэд -ардчил�##�ынхан үхвэл таарна, тэднийг �##�в�##� таарна, буудчих юмсан гэх мэтийн үгийг тэд мэдээ орсон цагаасаа сонсоод ирсэн, хон хэрээ гэдэг тэр Энхбатын рекет бүлэг одоо МАН-тай их ойртож ажиллаж байгаа, саяхан хөдөлмөрийн баатар болдог жүжигчин Н. Сувд -МАН-г муу хэлсэн хүнийг �##�на гэж хэлсэн гээд нэг сэтгэгдэл дээр х�##�агласан байсан, өөрсдийгөө европ \орос\ соёлтой, элит гэр бүл гэдэг бүр настай хүн ингэж ярьж байхад ямар олигтой байв гэж

Иргэн
Иргэн
2021-11-25 12:19

Нийтлэлээ өөрөөр нэрлэж болоогүй юм уу. Сэрэмжлүүлэх биш сэдэл өгөхөөр нэртэй юм.

Гумбаа
Гумбаа
2021-11-25 12:41

Энэ бүлэглэн зодоон хийж байгаа хүүхдүүдийг удирдаад турхираад манлайлаад байгаа 2-3 хүүхэд ямар секц дугуйланд хичээллэж байсныг эхлээд судлах хэрэгтэй байх , мөн сэтгэцийн өөрчлөлт, эмчийн хян�##�танд байсан үгүйг эрэл хайгуул хийж мэдэх , эцэг эх нь ар гэрийн байд�##� нь ямар түвшний амьдр�##� ахуйтай байдлыг үндэслэж тэр өнцөгөөс нь харж хүмүүжлийн эерэг �##�хамууд хийх нь зөв боловуу гэж харж байна

Зочин
Зочин
2021-11-25 12:47

хэрэв миний хүүхдийг зодсон бол муу шээсийг шууд �##�на

Зочин
Зочин
2021-11-25 12:53

суд�##�гаа хиивэл сонирхолтой юм гарч ирж магадгүй зодсон хүүхдүүдиин эцэг эх нь цагдаагиин хүн байгаа даа цагдаагиинхан дээрэнгүй эхнэр хүүхдээ зоддог �########�г байнга хэлж хэвшсэн байдаг юм билээ шүү

Мөхөж буй улсын иргэн
Мөхөж буй улсын иргэн
2021-11-25 13:17

Цахим тоглоомыг ХАТУУ ш�##�гуураар оруулж зөвшөөрмөөр бна. Mobile Legends гэх мэт хүүхдийг донтуулдаг, ОЛНООРОО НИЙЛЖ ТОГЛОДОГ, олон цагаар үргэлжилдэг, олон анги үргэлжилдэг, хэзээ ч дуусахгүй шинэ анги гаргасаар бдаг тоглоомуудыг БҮРМӨСӨН хорих хэрэгтэй. ХҮҮХДҮҮД ДОНТОЖ, СЭТГЭЦИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ БОЛЖ БНА. ХИЧЭЭЛ НОМ СУРАХ БОЛ БҮР ӨНГӨРСӨН!!!! ХҮМҮҮЖИЛ АВАХ ЮМ БХГҮЙ БОЛЛОО !!!!! ЁС СУРТАХУУН, ЗӨВ ҮЗЭЛ БОДОЛ, ХҮНЛЭГ ЧАНАР, ХҮМҮҮЖИЛ, ЭРДЭМ БОЛОВСРОЛЫН ЭСРЭГ ЭНЭ ЦАХИМ ДАЙНД МОНГОЛ УЛС ҮР ХҮҮХДҮҮДЭЭ ЯМАР Ч ХАМГААЛАЛТГҮЙ ХАЯЖ ХОХИРООЖ БАЙНА!!!

Зочин
Зочин
2021-11-25 13:27

Бүлэглэн хүн зодож бгаа хүүхдүүдийг зүгээр л �##�аад �##�аад хаях хэрэгтэй. Ямар ч хууль үйлчлэхгүйгээр. Бу�####�д нь сургамж болог. Хүн зодъё, дээрэмдье гэж бодохоосоо сүнсээ �######�т�##� айдаг болгох хэрэгтэй.

уншигч
уншигч
2021-11-25 13:55

Наад муусайн турсаганууд чинь нилээд мөнгөтэй айлын даварсан новшнууд байгаа даа. Эцэг эх үндэстэй нь олны өмнө ил гаргаж шийтгэл ноогдуул

Иргэн
Иргэн
2021-11-25 14:09

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүчирхийлэл, ёс суртахуунгүй зүйл гаргахыг хатуу хориглооч.

boluuka
boluuka
2021-11-25 15:14

eniig bolovsroliin baiguulaga bolon etseg ehchuud anhaarahgui bol manai aimagt um2 l boldog bololtoi bilee shu huuhduudee het duraar n tavih hereggui l bolvuu

өа
өа
2021-11-25 15:49

пүү юу уншчва зду шок

jenny
jenny
2021-11-25 15:49

yg iim ohidiin bvleglel baidag ene bol vnen saddd

бэ бэ
бэ бэ
2021-11-25 15:55

Энэ явдлыг өршөөж болохгүй монголчууд ,, хүүхэд ,, гомдолгүй гээд өршөөдөг . Маш буруу ,хуулиараа шийтгүүлсэн ёстой . .ганц хүүхдийг зодсон будаггүй. Тэгээд өнгөрөөгөөд бсан бдаг. Ер бол аюултай �##�хам уруу орж бгаа юм.өагш нар нь мэддэг.тнгээд өнгөрөөгөөд бхаар хүндэрч цагдаа эх цэгүүд нь мэддэг.¹ энэ бол багш нарын шийддэг хэрэг биш шүү гэдгийг багш нар мэд . Зодуулсаны эцэгүүд зүгээр өнгөрөөж бв�##� өшөөгөө авах ёстой. Хууль мафийдажмбв�##� өшөөгөө авахаас өөр аргагүй .хохироож өнгөрнө үү.гэмтнл олон жилийн дараа ихэсдэг .тэдний зодож бгаа нь зөвхөн тархи руу нь хорлонтой цохиж бгаа

Уншигч
Уншигч
2021-11-25 16:05

Энэ жуум�##�заж инээсэн хурандаа ажлаа сайн хийгээч ээ, нэг л их хууль тайлбарласан хүн байх юм, хөрсөндөө бууж хян�##�т ш�##�г�##�т, үр дүнгээ сайжруулахад яанам бэ, хүүхдүүд хохироод байна, хэсэг хүүхдүүд эвдрээд араатан болж дууслаа, эцэг эхээс илүү цахим хян�##�т, цагдаагийн ажлын онцлог арга барил баймаар юм. Энэ тэндээс тоо нэгтгээд л зурагтаар ярьсан л хүн байх юм. Үр дүн хаана байгаа юм.

ЯЛ ШИЙТГЭЛ
ЯЛ ШИЙТГЭЛ
2021-11-25 16:08

БҮГДИЙГ НЬ УСТГАХ ХЭРЭГТЭЙ. ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ШЭЭСНҮҮД.

Зочин
Зочин
2021-11-25 16:21

ЭЦЭГ ЭХ НЬ ШОРОНГИЙН ХАДААСУУД БАЙГАА ДАА. ХҮҮХДҮҮД НЬ Ч МӨН АДИЛ ШОРОНД ҮХЭХ БОЛНО.

харамсалтай байна
харамсалтай байна
2021-11-25 16:23

ямар сонин хайрлах сэтгэл үгүй болсон юм бэ

husul tanai doshiig duurgene
husul tanai doshiig duurgene
2021-11-25 16:56

bulg zodon hiher yadein boldgq yu zodulbl gohino

Зочин
Зочин
2021-11-25 16:59

Мөнгөтэй айлын хүүхэд улсын сургуульд явахаа больсон доо.

Bold
Bold
2021-11-25 18:32

Denduu kharamsaltai.Usvur ue maani ingej khumuunii gedeg.Bugd bish ch.!!!???. Tun baga % ni. Deer ni khuvi khunii ukhamsar.!!!???.Mun niigem ene muukhai tsag ue ..!!!???.Bolovsroliin sistemd shinechlelt khiikh....Khuukhed zan zanshil ulamjilaliin talaar medeelel sain ugukh......Sosheli or ching khyzgaarlakh zokhikh khemjeegeer...Sport -Urlag-khudulmuriin surgaltiin tsagiig nemekh. Gekh meteor.............

Гантулга
Гантулга
2021-11-25 18:51

Монголын телевизүүд үүнд буруутай Солонгос кинонууд дээр ийм зүйлүүд байнга гардаг.Бас тэр Анимэ гэдэг юу нь мэдэгдэхгүй новшийн зүйл байна Тэр телевизүүдийн холбооны Ерөнхийлөгч гэх АЛТАЙ гэдэг хүн амьд уу? Охиноо МАНд дагаар оруулаад таг шүү. Саяхан сайхан ТВ тээгээ гайхуулаад байсан. Ядаж тэр ээрүү гадаад мэдээчээсээ с�##�чихавч.

Зочин
Зочин
2021-11-25 20:39

Сэтгуулч нэр зуйсэн м�##�нуудын бичиж байгааг ямар юмныхан мафи зугээр нэг сахилаггуй хуухдууд байна ингэж бичиж м�##�нуудыг онгтроогоод бай нусан пульмотууд нусаа гуйцэд арчиж чадахгуй доригсон юмнууд л байна

Зочин
Зочин
2021-11-25 21:25

Ер нь сүүлийн үеийн эцэг эхчүүд маань үр хүүхдээ өсгөж, хайрлаж, сурга�##�аа хайрлаж, өөрөөрөө үлгэрлэх том онолыг огт мэдэхгүй байна. Тэгээд маш дээрэлхүү, з�##�ьтай, �##�иа хошин, з�##�хуу байдлаар л үлгэрлэн хүмүүжүүлж бна. Зарим нь бүр мухар сүсгээр ойлголт олгож ч байх шиг.

Зочин
Зочин
2021-11-25 22:06

yargachin sharanuudiig shorond yavuulj, tendees bvv garga, nasaar ni hori

Зочин-0
Зочин-0
2021-11-26 16:33

Хүүхдийн хүмүүжил нь тухайн гэр бүлийн толь гэдэг. Тухайн гэр бүлд хүчирхийлэл байгаа бол хүүхэд нь хүчирхийлэгч л болдог. Харин зөв амьдр�##� хүмүүжилтэй хүүхэд өөр л харагддаг. Энд гэр бүл,эцэг эхийн үүрэг маш чух�##�. Зарим эцэг эх сургууль багш нарт даатгаад өөрсдөөсөө хөндийрүүлэх байд�##� ажиглагддаг. Гэр бүлийн болон таны гарт таны хүүхдийн ирээдүй бий шүү.

ys bus niigemd amidraxas zalkjin
ys bus niigemd amidraxas zalkjin
2021-11-28 01:33

shuud etseg exchvvdin osgoson orchin xvmvjilteil xolbotoi

ee burhaan! yu unshjew
ee burhaan! yu unshjew
2021-11-28 01:34

huniig hairlha bolitson ym bishu odone huuhduud chin

Холбоотой мэдээ

Back to top button