Нийгмийн

“Их дуулга”: О.Цэцэнцэнгэл алт, А.Адъяасүрэн хүрэл медалийн төлөө барилдана

Жүдо бөхийн “Абу Даби -2021” Их дуулга тэмцээний сүүлийн өдөр манай хүнд жингийн жүдочид өрсөлдөж, МИАТ компани, Женко клубийн тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл аваргын төлөө өрсөлдөхөөр шалгаран үлдлээ.

Тэрбээр эхний тойрогт гоц мөргөн, хоёрдугаар тойрогт Узбекистаны Шохрух Мамарасуловыг цэвэр, хэсгийн аваргын төлөөх барилдаанд энэ оны Загребийн Гран Пригийн хүрэл медальт, Финландын Мартти Пуумалайнег ялсан.

Улмаар хагас шигшээд Европын залуучуудын АШТ-ий мөнгөн медальт Украйны Евгений Балевскиг өвдөг шороодууллаа.

Улсын начин Одхүүгийн хүү Цэцэнцэнгэл шигшээд Гранд Слам ангилалын мөнгө, хүрэл медальт, Румыний Владут Симионескутай барилдана.

Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд Бакугийн Гранд Сламын мөнгөн медальт, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Амарсайханы Адъяасүрэн хүрэл медалийн төлөө хүч үзнэ.

Тэрбээр хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Анжела Гаспаръяныг ялаад хагас шигшээд энэ оны ДАШТ-ий хүрэл медальт Бразилийн Бетриз Соузад цэвэр дийлдсэн.

Адъяасүрэн хүрэл медалийн төлөө энэ оны залуучуудын дэлхийн аварга Францын Корали Хеймитэй хүч үзнэ. Медалийн төлөөх барилдаанууд Улаанбаатарын цагаар 21:00 цагт эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x