НИЙГЭМ

ТӨСӨВ: 11 тэрбумаар түгжрэл бууруулах зөвлөгөө авна

Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг өнгөрөгч долоо хоногийн мягмар гарагт өргөн барьсан. Өдгөө НИТХ-аар төсвийн анхны хэлэлцүүлгийг хийгээд байгаа юм.

Тэгвэл тус төсөлд нэгэн анхаарал татах агуулга багтсан байна. Тодруулбал, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн зөвлөх үйлчилгээнд 11 тэрбумыг төсөвлөжээ.

Төсвийн төсөлд “Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээний ТЭЗҮ, судалгаа, зураг төсөл, зөвлөх үйлчилгээ” гэсэн нэрийн дор 11.06 тэрбум төгрөгийн тусгасан байна. Үүний 50 хувийг 2022 онд санхүүжүүлэхээс төсөвлөжээ.

Хотын дарга Д.Сумъяабазар өдгөө Нийслэлийн түгжрэлийг бууруулах тал дээр идэвхийлэн ажиллана гэдгээ мэдэгдэж, тодорхой төлөвлөгөө танилцуулаад буй. Энэ төлөвлөгөө, судалгаанд тодорхой төсөл зарцуулсан нь мэдээж.

Үүндээ нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, хэд хэдэн байршилд гүүрэн зам барина гэсэн ерөнхий төлөвлөгөө танилцуулаад буй юм. Тэгвэл ирэх онд энэ чиглэлд ТЭЗҮ боловсруулж, зөвлөх үйлчилгээ хийлгэхэд 6 тэрбум төгрөгийг зарах нь.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-29 16:04

Хаанаас хэнээс зөвлөгөө авах гэж ийм их мөнгө төсөвлөж байна.Энэ махан толгойг хотын даргаас �######�уулаач eрөнхий сайд аа.

Зочин
Зочин
2021-11-29 16:16

Хусаад л цавчаад л байж дээ суу даргаааа айн

Zochin
Zochin
2021-11-29 22:03

Horoolol dundah zam chin yabsaar bgaad muhardaad bn muhargui setleed uur zamruu niilvvl tumur zam dooguurh garts nem gol ni narantuul uguumur hvchit shonhor metchilen zahuudiig garga tvgjrel buurna za zubilchluu munguu avii

Зочин
Зочин
2021-11-29 22:46

Надаас зөвөлгөө аваасай. Яармагийн 2 гүүрний хооронд дахиад 2 гүүр Төмөр зам дээгүүр, доогуур 6 гарц, жишээ нь заав�##� Толгойтын гарам дээр очиж тойролгүй Сонсголонгоос чигээрээ хойшоо төмөр зам нэвт гараад нефтийн уулзвар хүрэх гэх мэтийг бодоосой. Би бол 10 дахин хямд үнээр зөвөлгөө өгнө дөө.

irgen
irgen
2021-11-30 09:37

Ene udaagiin UIH.Turiin tolgoid bolobsrolgui.huuramch havtastanguud duurchee.Yasan t1 songolt hiivee.Chadvartai door duugai uldeh uom.Javhlan gj zalitnaas Bulgantuya 100 iluu.Ayursaihan.Altanhuyg nariig deesh n ajil hariutsuulj bolno.Buhchuud.shuleg.setguulchidiig dahij buu songo.Sarangerel hulgaich n bie evdsen gadaadad garaad alga bolson.EK.ES s ehleed merret zarchimaa barij chadahgui zugeet pop.shugelddeg danh.Z##luulmaar bn.

Зочин
Зочин
2021-11-30 10:14

Гаднаас буруу хүрдтэй машин оруулахаа 2022 оноос зогсоо, замын хөдөлгөөний дүрмээ баримт�##�ж буруу т�##�даа хүрдтэй машиныг нийслэлд тодорхой өдрүүдэд хязгаарл�##�т хийж хөдөлгөөнд оролцуулах байдлаар шахах. Энгийн бөгөөд хамгийн зөв шийдэл гэж бодож бна. Түүнээс гүүр зам барих газар одоо байхгүй шүү дэ, шаваар�##�дсан бөөн барилга байхад. Орон сууц барилга барихад заав�##� дундаа сургууль цэцэрлэг, эмнэлэг, дэлгүүрийг шийдсэн бх г.м.

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button