Нийгмийн

Оросын “Зөн билгийн тулаан”-ы шилдэг дөрөвт үлдсэн Б.Эрдэнэсан гэж хэн бэ

ОХУ-ын ТНТ телевизийн “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн 22 дахь шинэ улирал эхлээд хоёр сар гаран болж байна.

Нэвтрүүлгийн шинэ улирлын дугаарт ОХУ, Уганда, Монгол, Казахстан зэрэг улсын 13 зөн билэгтэн оролцож байгаагийн нэг нь Монголын зайран Б.Эрдэнэсан юм. Тэрбээр энэ сарын 27-нд гарсан шинэ дугаартаа амжилттай оролцож, шилдэг дөрвөн зөнчийн нэг болсон байна. Энэ шатанд зөнчид "Учир битүүлгээр буудуулсан залуугийн хэргийн мөр"-өөр даалгавраа гүйцэтгэжээ.

Тэгвэл энэ дугаарт шүүгчээс сайшаалт үг сонссон Б.Эрдэнэсан гэж хэн бэ

Тэрбээр үе дамжсан зайран бөгөөд удмынхаа ес дэх үеийн залгамж зайран бөө юм. Түүний хэрэглүүрт чонын яс, хэнгэрэг багтдаг. Программист мэргэжилтэй ч арваад жилийн өмнөөс ер бусын мэдрэмждээ хөтлөгджээ. Тухайн үед түүний толгой нуруу нь өвдөж онош нь тодрохгүй удсан гэдэг. Та бүхэн санаж байгаа бол дөрвөн жилийн өмнөх Монголын зөн билэгчдийн тулаанд тэргүүлж байсан удаатай. Ах Б.Анхбаяр ч бас зөн билэгтэй.

Монголын "Зөн билгийн тулаан”-д түрүүлснийхээ дараахан Б.Эрдэнэсан Оросын "Зөн билгийн тулаан”-д түрүүлж байна хэмээн зүүдэлж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
pkxny
pkxny
2021-11-30 13:06

Зоригийн �##�лагыг яагаад хэлдэггүй үзмэрч бэ.

Холбоотой мэдээ

Back to top button