НИЙГЭМ

ИРГЭД: Зодуулсан охиноос уучлалт гуйхгүй бол олон улсын хүний эрхийн байгууллагад хандана

БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа монгол охиныг зодож, хүчээр архи уулган, зургаан цаг өрөөнд нь хорьж, дарамталсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Монгол охиныг зодсон БНСУ-ын дөрвөн сурагчийн хоёр нь насанд хүрээгүй гэх шалтгаанаар хэргийг нь хаан, нөгөө хоёрыг нь прокурорт шилжүүлснийг албаныхан мэдэгдээд буй.

Монголчуудын төлөөлөл БНСУ-ын Элчин сайдын яамны гадна яг одоо жагсан, шаардлага хүргүүлж байна.

Тэдний төлөөлөл болох иргэн Ж.Отгонбаяр “Зодуулсан монгол охинд хуулийн зөвлөгөө өгөх, нөхөн төлбөр олгох, өмгөөлөл, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхийг БНСУ-аас шаардаж байна. Монгол Улсын 40.000 гаруй залуус Солонгост ажиллаж, амьдардаг. Солонгосын хөгжилд үнэ хувь оруулж байгаа. Монгол хүний үнэлэмжийн асуудлыг ярих гэж энд ирлээ. Цаашид ийм зүйл болохгүй, монгол хүний үнэлэмжийг унагаахгүй гэж найдан энэ албан бичгийг хүргэж байна.

Монгол хүний аюулгүй байдалд халдсан энэ хэргийг монголчууд хэзээ ч уучлахгүй. БНСУ-ын Элчин сайдын яам, БНСУ охиноос, гэр бүлээс нь уучлалт гуйхыг хатуу хэлье. Шаардаж байна. Өнөөдөр тайван байдлаар энэ албан бичгийг өглөө. Хэрвээ уучлалт гуйхгүй бол маргааш бүр олуулаа жагсана. Олон улсын хүний эрхийн байгууллагад хандана. Монгол охиныг зодсон, яаж тамласныг дэлхийд цацна. Та бүхнийг уучлалт гуйна гэж итгэж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-03 12:12

Ёстой зөв

Захиалгат уу
Захиалгат уу
2021-12-03 12:55

За уучлаарай гэж хэлээд ( нөхцөл байдлыг намжуулах захи�##�гат цуглаан ) байх чинь. ...хурц шаардлага тавих ёстой. 1. Нөхөн төлбөр. 2. Гэмт хэрэгтнүүдийг 5 жил хорь. 3. Элчин консулыг багаар нь нутаг буцаан тат. 4. Хохирсон гэр бүлийг яар�##�тай эх оронд нь авчир.....

Зочин
Зочин
2021-12-03 13:18

зөв. маш чух�##� зүйл дээр нэгдэж.

Зочин
Зочин
2021-12-03 13:21

7 сард болсон хүчирхийлэл 4 сарын дараа олон нийтэд ил болжээ. 2 хүүхэд нь насанд хүрээгүй гээд шийтгэл амсаагүй гэж уншсан. Дэндүү харамс�##�тай. Монголын төр иргэдийнхээ төлөө яваачээ.Монголчууд бид олуулаа соши�##�д шаардаж цахим хуудсанд нь гомдлоо гаргах хэрэгтэй эрчимтэй

Зочин
Зочин
2021-12-03 13:21

Ашгүй дээ. Монголчууд хаан ч бие биенээ өмөөрөх ёстой. Маш зөв. Дэмжиж байна

Зочин
Зочин
2021-12-03 13:22

Хүүхдийн хүний эрх яриад байсан эмэгтэй гишүүд хаанаа байна цагаа тулахаар бүгд �##�га болдог монгол элчин яг юугаа хийгээд байгааг ойлгохгүй байна ямар ч хариуцлагагүй юмаа ажилаа хийж чадахгүй бол чаддагт нь ажлаа өгчээ

Зочин
Зочин
2021-12-03 13:22

Иргэнээ хамга�##�даггүй мэддэггүй сэтгэлгүй арчаагүй Монголын Элчин сайдын яамтай хариуцлага тооц

Зочин
Зочин
2021-12-03 13:22

uuchlal guigaad boloh asuudal bishee,gol ni hohirson ohinii ene hergiig unen zuv,turgen shuurhai shiideh heregtei,

Зочин
Зочин
2021-12-03 13:22

tend chaawas ajillulad zodoj daramtalsan emegteichvvd bdg yum bmleeshde sayhn bas...shuugiad l ungursun

Зочин
Зочин
2021-12-03 13:24

Солонгост суугаа монголын элчин сайд тэнд юу хийж сууна вэ? Аль 7сард гарсан хэрэг юм бол яагаад одоо бичлэг нь цацагдаж бгаан бэ? Хэрвээ энэ бичлэг цацагдаагүй бсан бол ингээд чимээгүй орхигдох бсан уу?

Зочин
Зочин
2021-12-03 15:16

90-ээд оноос хойш Солонгост хүний газар дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байд�##�д орж амь нас, эрүүл мэнд, нэр төр, эд хөрөнгө, гэр бүлийн амьдр�##�аараа хохирсон, зовж зүдэрсэн, амьдр�##�аа �##�дсан, өнчирч хагацсан олон Монголчуудын бүх мэдээллийг гаргав�##� ДАЛАЙ болно шүү

Зочин
Зочин
2021-12-03 15:21

Хөдөлмөрийн аюулгүй байд�##�, хүний эрхийг огт хангаагүй нөхцөлд маш олон монгол хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон шүү!!! Мөн маш олон эмэгтэй бэлгийн дарамтанд орсон бдаг!!!

Холбоотой мэдээ

Back to top button