Нийгмийн

Б.Бат-Эрдэнэ: IHC койн гаргагчид “Хол байгаарай, ална шүү” гэж сүрдүүлсэн

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өчигдөр "Монголын ард түмнийг доромжилсон, мөнгө босгодог койн гаргагчдыг шалгах хэрэгтэй” гэх агуулгаар цахимд пост бичсэн. Үүний дараагаар түүнд сүрдүүлэг ирсэн талаар мэдээлсэн юм.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнээс тодруулбал, "Цагдаагийн ерөнхий газар Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгах хэрэгтэй. Их койноос хол байгаарай ална шүү гэж сүрдүүлсэн. Энэ дуудлага Солонгос улсаас ирсэн.

Их койн буюу IHC койн гаргаж байгаа Мөнхжин Монголчуудыг доромжилж аархсан мэдээлэл цахимд оруулсан. Тиймээс койн гаргаж, их хэмжээний хөрөнгө босгож байгаа залуусыг шалгах хэрэгтэй гэх агуулгаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

Ер нь бол койны ард мөнгө угаах гэмт хэрэг байдаг гэж ойлгодог. Олон улсад ч ийм жишиг бий. Тэр утгаараа Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасагтай манайх хамтарч ажиллаж байгаа учраас шалгах нь зүй гэж үзсэн. Зарим койнд ямар ч баталгаа байдаггүй. Тиймээс төр анхааруулга, сэрэмжлүүлгийг иргэдэд өгөх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу койн гаргагчдыг шалгах ёстой гэхэд Солонгос улсын дугаараас дуудлага ирсэн. "IHC койноос хол байгаарай, ална шүү” гэхээс гадна маш олон мессеж ирсэн. Би хариуд нь “Таны бичсэн мессеж бүхэн хадгалагдаж байгаа” гэж бичихэд сүрдүүлэг мессеж ирэх нь багаслаа” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-06 12:12

Мөнхжин гэж нэг монголчуудыг дорд үзэж бассан хүн нэг байнаа

Зочин
Зочин
2021-12-06 12:14

манайх шиг хүн багатай бас санхүүгийн мэдлэг байхгүй оронд бол койн хэрэггүй л эд байгаан койн авсан бүлэг хүмүүс нь койнооо удаан хадг�##�ж чадахгүй, сэтгэл хөдлөлөөр хамагаа тавиад баахан койн аваад ашигаа ч хүртсэн юм байхгүй үхүүлнэ.

mongol er
mongol er
2021-12-06 12:54

TER COIN GARGASAN PS#AAG BARIJ ALAH HERETEI SHUU

Зочин
Зочин
2021-12-06 13:24

Өнөө Мөнхжин, онигор комeдичин з�##�уу хэн билээ тэд нарын койн мөн үү. Даварсан банди нарыг

Холбоотой мэдээ

Back to top button