
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч асан Дональд Трамп төрийн тэргүүнээр ажилласан хугацааныхаа талаар дурсамж ном хэвлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Түүний ирээдүйн номыг хэвлэн нийтлэгчид ихээхэн сонирхож, бестселлер болно гэдэгт найдаж байгаагаа Трамп онцлов.
Харин дурсамж номоо хэвлэх товыг тодорхой хэлээгүй, бас номонд нь тусгагдах боломжтой сэдэв, гарчгуудын талаар ч тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Өнгөрснийг сануулахад, Дональд Трамп 2017-2021 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажилласан. Тэрбээр өмнө нь арав гаруй ном хэвлүүлсэн. Тэдгээрээс хамгийн алдартай нь сэтгүүлч Тони Шварцтай хамтран бичсэн “The Art of the Deal” /1987/ ном юм. Энэ ном нь худалдаанд гарснаасаа хойш гурван сар гаруй хугацаанд “The New York Times” сэтгүүлийн бестселлерүүдийн жагсаалтад бичигдэж байсан билээ.
(Эх сурвалж: Daily Mail)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.