ДЭЛХИЙ

БНХАУ, АНУ том гүрнүүдийн хувьд зэрэгцэн оршиж, сөргөлдөөнөөс зайлсхийх учиртай

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжер /Henry Kissinger/ өчигдөр буюу тавдугаар сарын 31-нд хэлэхдээ, БНХАУ, АНУ хоёр улс том гүрнүүдийн хувьд аль болохоор зэрэгцэн орших зарчим баримтлан, сөргөлдөөнөөс зайлсхийх учиртай” гэсэн байна.

Тэрбээр мөн өдөр “Киссинжер болон Хятад, Америкийн харилцаа” хэмээх уулзалтад онлайн хэлбэрээр оролцож, Хятад, Америкийн өнөөгийн харилцааны талаар өөрийн санаа бодлоо хуваалцав.

“Хоёр тал зэрэгцэн орших арга замыг эрэлхийлж, сөргөлдөөнөөс зайлсхийх учиртай. Сөргөлдөөн хурцадсаар байвал сөргөлдөөн хэлж мэдэхгүйгээр, бүр цаашлаад цэрэг дайны шинжтэй мөргөлдөөн болох аюул эрсдэлтэй тул бид ийм байдалд хүрэхээс зайлсхийх ёстой гэж Киссинжер онцлов.

БНХАУ, АНУ яриа хэлэлцээгээ цааш үргэлжлүүлж, үүгээр дамжуулан бие биенийхээ үндсэн ашиг сонирхлыг харилцан ойлгож, басхүү харилцан хүндэтгэн үзэх нь чухал хэмээв. Мөн БНХАУ, АНУ-ын яриа хэлэлцээ хоёр орон төдийгүй дэлхий нийтийн өмнө ч чухал ач холбогдолтой, хоёр гүрэн эвлэрснээр энх тайван байдал тогтоосой хэмээн хүсэж буйгаа илэрхийллээ.

Эх сурвалж: VOA

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-01 15:37

Дайныг өдөөгч нь АНУ

Холбоотой мэдээ

Back to top button