
Америкийн нэгэн эмэгтэй педикюрийн үйлчилгээ хийлгээд халдвар авч, улмаар хөлөө тайруулсан хэрэг гарчээ.
Эл хэрэг 2018 оны есдүгээр сард 55 настай Клара Шеллман Флорида мужийн Тампа хотын “Tammy’s Nails” гоо сайхны салонаар үйлчлүүлсэн гэх хэрэг юм. Энэ хэргийг америкийн хэвлэлүүд одоо онцолж эхлэв.
Педикюр хийх явцдаа мастер үйлчлүүлэгч эмэгтэйн хөлийг санамсаргүйгээр зүсэж, гэмтээсэн аж. Ингээд эмэгтэй халдвар авч, халдвар бүх биеэр нь тархсан аж. Эцэст нь, эмэгтэй хөлөө тайруулжээ.
Хөлөө тайруулсан хохирогч Клара Шеллман хариуцлагагүй үйлдэл гаргасан салоныг хэрэг явдлаас хойш хоёр жилийн дараа шүүхэд өгч, гомдол гаргасан байна. Шүүхийн ажиллагаа жил гаран үргэлжилж, талууд харилцан тохиролцоонд хүрч, салон хохирогч эмэгтэйд 1,75 сая ам.долларын нөхөн төлбөр олгохоор болжээ.
(Эх сурвалж: Independent)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
manaihan bas end tend bairnii podwold manyukar ajilluulaad bdag garuud ayultai shuu
манай охидууд болгоомжтой байхгүй бол одоо хүссэн хүн нь хумс будна хийнэ гэдэг болцон ямар ч ариутг�##� хян�##�т байхгүй
манайд байгаа хэдэн манюкир хэдийг гарууд бас эвгүй шдээ яг найдвартай гэвэл хэдхэн газар л байгаа
Энэ үйлчилгээнээс С вирус авах магадл�##� маш өндөр багажаа яаж ариутгадаг нь ойлгомжгүй наад захын х�##�двар авах энүүхэнд