Нийгмийн

Хунгийн чуулганыг 12000 жуулчин үзжээ

Дарьганга сумын Ганга нуурт жил бүр чуулдаг хунгийн чуулганыг энэ жил 12000 гаруй жуулчин үзсэн гэсэн судалгаа гарчээ. Энгийн жуулчид, шувуу судлаачид, гэрэл зурагчид, эрдэмтэд гээд хунгийн чуулганыг зорин ирэх жуулчдын тоо ийнхүү эрс нэмэгдсэн нь Ганга нуурын хамгаалалт сайжирсантай холбоотой аж.

2019 оноос Ганга нуурын усны түвшин, эргийн толио тэлсэн зэрэг нь хун чуулахад эерэгээр нөлөөлж, энэ жил урьд жилүүдээс олон хун чуулсан. Өмнө нь дээд тал нь 2-3 мянган хун чуулдаг байсан бол энэ жил 5000 гаруй хун чууллаа. Мөн цаг агаар дулаан, урт намар байсан учир хун шувууд 11 сарын сүүлээр буюу их орой буцсан гэж Дарьганга сумын ЗДТГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Чулуунчимэг мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-08 11:15

Монголчууд зөв хүнээр ерөнхийлөгчөө сонгожээ сүүлийн 30 жилд тохиогоогүй урт сайхан намар болж одоо сайхан өвөлжиж байгаа нь тэнгэр бурхан хилэгнэлгүй та�##�амжтай байгаагийн илрэл юмаа.

Зочин
Зочин
2021-12-09 09:43

Өөрийгөө бичээд байгаа юм биш биз. Зөв хүнээр сонгосон бол өдийд ядахдаа шуудайны үйлдвэртэй байх байлаа.

Холбоотой мэдээ

Back to top button