СПОРТ

Л.Очирбат ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

БНХАУ-д болсон шатрын өсвөр үеийн ДАШТ-ий 12 хүртэлх насны ангилалд “Дагшаахүү” клубийн тамирчин Лхагважавын Очирбат хүрэл медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр Дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол биелүүлжээ. Өнгөрсөн жил сурагчдын дэлхийн аварга болсон М.Очирбат ДАШТ-ий нээлттэй ангиллаас медаль авсан Монголын дөрөв дэх өсвөрийн шатарчин болсон нь энэ.

Тэмцээний 12 хүртэлх насны охидын ангилалд “Мон чесс” клубийн тамирчин, ДШХ-ны эмэгтэйчүүдийн дэд мастер Н.Энхболор V, 10  хүртэлх насныхад Б.Тэнүүнболд IX, ДШХ-ны дэд мастер Н.Содбилэгт, Н.Содгэрэлт нар X байрт шалгарлаа.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button