НийгмийнСурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Улс төрөөс ангид үл явах хэлэлцээнд Монголын тал барьцаа хэрхэн ахиулах вэ

Хэлэлцээний ширээний ард хоёр талаасаа ихэд боловсон маягаар суусан хэдий ч нэлээд нухацтай маргалдаж буйгаараа Оюу толгойн асуудал өнөөдрийн онцлох сэдэв юм. Хэлэлцээнд хоёр талын компаниудын чадамж, тэгш бус байдал, талуудын гаргаж ирсэн алдааг хүлээн зөвшөөрөх, тэдгээрээ ил зарлах шаардлага тэргүүтэй олон чунал нюансууд нөлөөллөө үзүүлсээр буй. Эндээс хэлэлцээнд онц ихээр нөлөөлөх зарим агуулгуудыг хөндөв.

Хамгийн эхэнд манай улс “Эрдэнэс Оюутолгой” компаниа анхаарах, дараа нь алдаа оноогоо ил хүлээн зөвшөөрөх агуулгуудыг нэрлэж байна.

НАЙМАН ЖИЛИЙН ДАРААХ Ц.СЭДВАНЧИГИЙН ЯРИА БА БҮҮДГЭР “ЭРДЭНЭС ОЮУТОЛГОЙ”

“...Тухайн үед төр, засгийн удирдлагууд нэг байр суурьтай, хэлж ярьж байсандаа хатуу зогсож, тэр захианд тайлбарласан зургаан асуудлыг шийдээд явсан бол “Дубайн гэрээ” ч төрөхгүй, одоогийн Ажлын хэсэг ч найман жил өнгөрсний дараа яг тэдгээр асуудлыг шийдэх гээд цаг хугацаа алдаж суухгүй байсан”. Энэ бол “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Ц.Сэдванчигийн өчигдөр /2021.12.08/ хэвлэлд өгсөн ярилцлагаас авсан эшлэл юм.

Тэрбээр 2013 оны наадмын дараа “Рио Тинто” руу “Танай 15 банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн нөхцлүүдийг хүлээн авах боломжгүй” гэсэн агуулгатай захидал явуулсны улмаас ажлаа өгч байсан түүхтэй. Тухайн үед Ц.Сэдванчиг ирээдүйд 10-аад тэрбум ам.долларын өрөнд унах эрсдэлтэйг сануулж байв. Гэвч тэр “Ерөнхий сайдын зөвшөөрлөөр захидал илгээсэн” гэх тайлбар хийгээд,  нөгөө талд “Хувийн захидал илгээсэн”  гэх тодотголоор Да.Ганболдод ажлаа өгч байв.

Үүнээс өмнө Б.Энэбиш “Эрдэнэс Монгол”-ыг удирдаж байхдаа хоёр охин компани байгуулсны нэг нь өнөөгийн “Эрдэнэс Оюутолгой” юм. Түүний үед мөн л өнөөгийн монголын талын гишүүдийн саналыг үл хэрэгсэж, ТУЗ дээр олонхиор шийдвэр гаргах эрх бүрдсэн түүхтэй гэгддэг. “Эрдэнэс Оюутолгой” компани ямагт бүүдгэр, чадамжгүй ажилласаар, 17 тэрбумын өрөнд орж, “Рио Тинто”-гоос шаардлагатай бичиг цаасаа ч авч чаддаггүй. Монголын талын 34 хувийг эзэмшдэг атлаа туйлын “жижиг” бүтэц болж хувирсан юм.

Тэр утгаараа эл “жижиг” бүтцийг удирдаж явсан Ц.Сэдванчигийн яриа нийгэмд нэг их хэлэлцүүлэг өрнүүлсэнгүй. Аг чиг өнгөрөв. Гэхдээ л Монголын талын саналыг сонсчихоод, Лондон явж зөвлөлдөхөөр захирлууд нь нисчихдэг “Рио Тинто”-той хэлэлцээ хийж буй “ээдрээтэй, халуун” үед Ц.Сэдванчигийн яриа шүгэл үлээсэн гэлтэй. Эдүгээ ажлын хэсгийнхний байнга иш татаад буй 92-р тогтоолд “Эрдэнэс Оюутолгой” -н засаглал, санхүүгийн чадамжийг сайжруулах агуулга тухайлан туссан байдаг. Энэ нь Монголын тал байр сууриа ахиулах, бууруулахад энэ компанийн нөлөө үлэмж чухал байсантай холбоотой логик гэлтэй.

ХӨВРӨХ НЬ: АЛЬ АЛЬ ТАЛ НЬ БУРУУТАЙ Ч ИЛ ГЭДИЙЦГЭЭСЭН НЮАНС

Татварын акт тавихаар Ерөнхий сайдын өрөөнөөс цуцалчихдаг. Баталгаа гаргахгүй гэхээр далд уурхайн бүтээн байгуулалтаа зогсоочихдог. Ерөнхий сайд нар нь “Рио Тинто” тал руу нээлттэй захидал бичиж аргаддаг. Ийм байдлаар Оюу толгой төсөл өрнөж ирсэн нь нууц биш.

Чухам иймээс л “Рио Тинто” талаас хэдэн саналыг хурдан зөвшөөрөх. Үл дагах аваас эрсдэлтэй гэх айдас биднээс өнөөдөр ер салаагүй л байна. Учир нь, бид энэ удаагийнх шиг барьцаа ахиулах хэлэлцээ өмнө нь төдийлөн хийгээгүй. Монголчууд хэлэлцээн дээр суралцаж, дэвшиж, мугуйдалж, зөрүүдэлж чаддаг гэдгээ бас харуулж буй сайхан муухай хосолсон үе өнөөдөр тохиож байна. Монголын тал,

Нэг. Монголын талын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох зээл, зээлийн хүүг тэглэх,

Хоёр. Монголын тал менежментийн үйлчилгээний төлбөрөөс хувь тэнцүүлэн төлбөр авч эхлэх,

Гурав. Хувьцаа эзэмшигчдийн зээлийн хүүг ач холбогдол бүхий хэмжээгээр бууруулах,

Дөрөв. Бусад асуудлын хүрээнд харилцан ашигтай шийдлийг олох буюу Дубайн гэрээг цуцлах үндсэн дөрвөн шаардлага тавьж буй.

“Эсвэл” ... гэж хэд хэдэн хувилбар санал болгосон. Үүнийг лавшруулах замаар “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм Монголд айлчлах үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Ажлын хэсгээс тавьж буй саналуудыг танайх хүлээж авахгүй бол бид “Энэ төслийг үргэлжлүүлээд үр ашгийг нь хүртэж чадах уу” гэх агуулгаар ард түмнээсээ нээлттэй санал асуулга авах болно” гэсэн хатуухан үг чулуудсан гэх. Ер нь Якоб Стаусхолм Монголд өөрсдийг нь  төлөөлж, хэлэлцээ хийж буй нөхөд ер нь ямар уур амьсгал дунд орчхоод, нүүдлээ ахиулж чадахгүй байгааг нүдээр харж, мэдрэхээр ирсэн ч байх нигуртай. Тэр эл мэдрэмжээ Лондонд хийх зөвлөлдөх уулзалтад ашиглах юм.

Хэлэлцээний гол уур амьсгал нь, өнгөрсөн хугацаанд Монголд ч, “Рио Тинто”-д ч удирдлагын багууд солигдож, тал талдаа алдаа гаргаснаа ерөнхий тоймоор хүлээн зөвшөөрсөн байдал юм. Гэвч хэн хэн нь ил гаргаад, нийтэд зарлачихвал муухай харагдчих нигуртай. Манайд жишээ нь, С.Баяр, С.Баярцогт нараа Оюу толгойн асуудалд хамаатуулан яллаж, Дубайн гэрээг зурсан Ч.Сайханбилэг гадагшаа зугтчихсан нөхцөл байдалтай байна. “Рио Тинто”-д бүс нутаг дамнасан захирлын фракцууд ээлж дараалан хүчтэй орших амбицтай явж ирсэн нь нууц биш. Тэр явцад гарсан алдааг одоо ил зарлахгүйгээр тал талдаа хүлээн зөвшөөрч, улс төрийн хувьд асуудлаа ярилцъя гэсэн нь хэлэлцээний давуу тал болж буй.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Баахан тоо өрчхөөд хоёр талаасаа нэмж хасаад суудаг агуулгаар хэлэлцээ өрнөөгүй. Үндэстэн дамнасан, олон арван жилийн туршлагатай том групп монгол захирлуудыг монголчуудын өмнөөс хэлэлцээнд суулгаж, ТУЗ-өө монгол хүнээр ахлуулчихсан өрөг нүүж байна. ТУЗ-ийн монгол гурван гишүүний гарын үсэг тэдэнд нэмэлт санхүүжилт татах түхлүүр болохгүй сэн бол олон зүйлийн хожлыг хүний олноор, хэлэлцээ хийсэн туршлагаараа хөрөнгө оруулагч тал авчихаар байгаа нь ч бодит үнэн.

Засгийн газраас харин поп хэмээн адлагддаг хэдээрээ үе үе шүгэл үлээлгэж, 2009 оныг бодвол бид сайжирсан гэх мэнчгэр төрхөөр хэлэлцээнд орж буй. Үе үеийн Засгийн газартай улс төрийн түвшинд тэд хэлэлцээгээ хийж ирсэн. Бид тэгэхээр эл хэлэлцээг бас улс төрийн агуулгаас салгаж харах боломжгүй юм. Тиймээс л эхлээд өөрсдөө чадамжтай, хэлэхээ хэлдэг, шинжлэх ухаанч байр сууриа хамгаалдаг, монгол төлөөллүүдээ чанга бат байлгахад анхаарч буй хэрэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-09 15:20

олон улсын эрх зүй гэрээ, хэлэлцээрийн мэдлэгтэй, уул уурхайн том төсөл хөтөлбөрийн олон улсын мэдлэгтэй хүмүүсээ монголын т�##� багтаа оруулж мэргэжлийн т�##�аас ярьж гарцаагүй нөхцөл тулгаж шийдл хайх хэрэгтэй. хэт өвчигнөж цээжний бангаар сүгсэлзэгчид гай тарьж хүний т�##�д нам тавиулна шүү. бүр шившиг ч болно.

Зочин
Зочин
2021-12-09 18:06

Багабанди гэгч луйварчин олон улсын луйварчдыг тэжээж хаягдлаар нь баяжсан нь гутамшиг.Оюу Толгойн төслийг зогсоо.

Зочин
Зочин
2021-12-09 18:52

400 жилийн туршлнатай капит�##�истуудтай үзнэ гэдэг тийм амар биш Монгол улс 5жил бүр ажлаа дүгнэж цааш явдаг.Энэ өнгөрсөн 10 жилд бага ч гэсэн туршлага сууж юун дээр �##�даж юүн дээр анхаарах гээд асуудлаа ярьж л байна.Популитуудын ачаар шэх шиг тэгж битгий худлаа ярь бид өөр�####�ө ойлгож эхэлсэн учраас энэ.

Зочин
Зочин
2021-12-09 22:17

"НЮАНС" энэ үгээ тайлбарлана уу? Та сэтгүүлч мэргэжилтэй хүн биш бололтой. Таны нийтлэлийг сонирхож уншсан хүнд цэгцтэй ойлголт өгч чадахгүй, мэдэхгүй сэдвээр нийтлэл бичихэд уншигчдаа үлхүндэтгэсэн болно гэж бодсонгүй юү?. Үүний өмнө Оюу толгойгоор Солонгоо байхаа нэг өндөр �##�баны хүнээс ярилцлага авсан байсан. Мөн л ядмагхан ярилцлага байсандаа. Бичсээр бичсээр .... сайжрах байхаа шантарч болохгүй, үзээд байгаарай даа. Ахиц гарнадаа... Энэ схем юм уу даа, бас л ойлгомжгүйн дээр буруу дүрсэлсэн байна.

Зочин
Зочин
2021-12-10 18:11

Засчих, �##�дааг лавшруулахгүй байх боломж 10 шаахам жилд байсан. Сү, Алцанхуяг мэтийн засгийн газрыг толгойлж байсан хув�##�знууд авилга аваад дандаа тэдний амыг харж байсан. Сайхан билэг гэгч бүр б�##�аад хаячихсан. Тийм замыг түүнд Алтанхуяг нээж өгсөн юм. Өнөөгийн засгийн газартаа ард түмэн маш их найдаж, дэмжиж байгаа шүү. Гүйлгээгий нь монгол банкаар дамжуулж орлого, зарлагыг нь хянаж баймаар юм. Монголын баялагийг луйбарчдын с�##�ааны завсраар урсгаж болохгүй, үгүй бол зогсоох хэрэгтэй. Хэдийгээр амьдр�##�аа хөөж яваа ч гэсэн гаднынхны гар хөл болж улсынхаа эсрэг ажиллаж байгаа хар элэгтэй болчихсон иргэдээ татаж авахад буруугүй..

Нэргүй
Нэргүй
2021-12-10 20:09

Ер нь бол цаашдаа 10 оюу толгой шиг хөрөнгө оруул�##�т татая гэвэл ОТ гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагагүйдээ. Харин өөр том хөрөнгө оруул�##�тад ОТ-гоос өөр ашигтай гэрээ байгуулж үзүүлэх хэрэгтэй

залуудай
залуудай
2021-12-10 20:50

өндөр мэдлэг чадвартай мэргэшсэн хүмүүстэй бөх тэх поп есөн шидийн муу з�##�иар тогоон дотор намгийн мэлхийнүүд яаж ярианы хамтрагч болох вэ дээ муйхарлах, хүний аманд гүйж орох тэгснээ тэнгэрийн юм ярьж өвчигнөх

Зочин
Зочин
2021-12-20 09:05

"агуулгуудыг нэрлэх"гэж юу бдаг юм бэ? Битгий хачин хэллэг гаргаад бай

Холбоотой мэдээ

Back to top button