Нийгмийн

Э.Бат-Үүл, Э.Чулуудай нарыг гурав дахь өдрөө шүүж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарын 11 хүнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурав дахь өдрөө хэлэлцэж байна.

Э.Бат-Үүлийг хотын дарга байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгасан. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр яллагдагчаар татсан байдаг юм.Нэг ёсондоо Э.Бат-Үүл хотын дарга байхдаа хүүгийнхээ компанид давуу байдал олгосон албан тушаалын хэргээр ийн шүүгдэж буй.

Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 70 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан. Эл хэрэг прокуророос шүүхэд шилжиж ирснээс хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 20-иод удаа хойшлоод байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-09 09:54

Ардчиллын aлтан хараацай гэсэн чинь авилгaлын мантуу царайт байж энэ Бат-үүл.

ЗОЧИН
ЗОЧИН
2021-12-09 19:01

ТУРКИЙН КОМПАНИЙГ ХУДХИДСАН ГЭЭД НЭГ ХЭСЭГ СОШЛООР ЯВСАН. ТЭР НЬ АШГҮЙ ХЭРҮҮЛ АМГҮЙ САЛСАН БОЛ ЯАМАЙ ДАА. ЭНЭ НЭГ ШУНАЛАА ДАРААД БОЛОХГҮЙ БОЛ ХУРУУНДАА УЛААН УТАС УЯАД ЯВААЧ ХАМГААЛАЛТ ХИЙГЭЭД.

Холбоотой мэдээ

Back to top button