Нийгмийн

“Омикрон”-ыг давахын тулд Шинэ жилийн амралтыг 5-6 хоногоор сунгах санал гадаадын эрдэмтэд гаргажээ

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ өчигдөр хүргэлээ. Энэ үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга, хурандаа Ж.Амгалан “Омикрон” хувилбарын талаар ээлжит мэдээллээ хүргэлээ.

Тэрбээр “Омикрон” хувилбарын тархалт хурдан байгаа ч хүндрэх хүний тоо, эмчлэгдэх хугацаа нь богино байна. Энэ хувилбарын тархалтыг удаашруулах, урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээнүүдийн талаар гадаадын эрдэмтэн, судлаачид зарим саналыг гаргасан.

Тухайлбал, “Омикрон” хувилбарын тархалтын оргил үеийг хойшлуулах, давахын тулд Шинэ жилийн баярын амралтын өдрүүдийг 5-6 хоногоор сунгах, зайнаас ажиллах, сурах хэлбэрт шилжих. Үзвэр үйлчилгээний газраар үйлчлүүлэх хүний тоог хязгаарлах зэрэг арга хэмжээг авах шаардлагатай гэж үзжээ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button