Сошиал трэнд

Төрийн ордон дээр мэргэн буудагчид байрлуулсан уу

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар өнгөрсөн амралтын өдрүүдэд албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд В.В.Путины хүрэлцэн очсон газруудын ойр орчим дахь аж ахуйн нэгж байгууллага болон орон сууцуудыг цонхоо онгойлгохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулсан. Энэ нь өндөр түвшний айлчлалтай холбоотойгоор дэлхийн улс орнуудын удирдагчдыг хамгаалах стандарт гэж хэлж болно. Тухайлбал, В.В.Путиныг хөтөлбөрт дурдагдсан газар очихын өмнө тусгай албаныхан ойролцоох өндөрлөг дээр гарч, шалгалт хийсний дараа задгай орчинд гаргадаг учиртай. Харин уг шалгалтыг хийж буй тусгай албадынхны дараах зураг “мэргэн буудагчид” гэсэн тайлбартайгаар цахим орчинд тархсан байна.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button