Нийгмийн
ДАТА: "Эрдэнэс тавантолгой” ХК 900 саяар виртуал сүлжээтэй болно

“Эрдэнэс тавантолгой” ХК “Виртуал хувийн сүлжээ, дэд бүтэц” нэрээр 900 сая төгрөгийн тендер зарлажээ.
Эл тендерийг 2021 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр зарласан бөгөөд 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийг хүртэл тендерт оролцох материал хүлээн авна гэжээ. Ингэхдээ өөрийн хөрөнгөөр хэмээн цохон дурдсан байна.
Ингэхдээ суурин цамхаг дөрөв, хөдөлгөөнт цамхаг 10, утасгүй торон сүлжээний рөүтер 18, сүлжээний удирдлагын систем, програм хангамж нэг багц авна хэмээн тендерийн материалдаа хавсаргажээ.


















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.