"YouTube”-ийн хамгийн өндөр орлоготой 10 К-Поп од

Солонгосын К-Поп одууд дундаас Youtube платфорум дээр хамгийн их хандалт авч, өндөр орлого олдог 10 одыг Forbes сэтгүүл онцолсон байна.
Тэгвэл Forbes сэтгүүлийн гаргасан жагсаалтыг танилцуулж байна. Жагсаалтын нэгдүгээрт BTS хамтлагийн "Bangtan TV” 16.5 сая долларын орлогоор тэргүүлсэн бол BLACKPINK хамтлаг 11.6 сая долларын орлого олж жагсаалтын хоёрдугаарт бичигджээ. Түүний дараа NCT Dream 1.9 сая доллараар удаалсан байна.
Дараагаар нь GOT7 хамтлагийн дуучин BamBam (1.5 сая доллар), MAMAMOO (1.5 сая ам.доллар), EXO (1.5 сая доллар) олдог хэмээжээ. Мөн IU 1.4 сая доллараар наймдугаар байранд орсон бол Аespa (1.2 сая доллар), TXT (980 мянган доллар) удаалсан аж.
Солонгостоо youtube орлогоор тэргүүлэгч BTS хамтлагийн олдог орлогыг дэлхийтэй жишвэл гуравдугаарт жагсдаг талаар Forbes сэтгүүлд онцлогджээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.