Нийгмийн

ЗГ: Автомашин түр нэвтрүүлэхгүй байх шинэ шаардлага гарсан, Эрээний хилийг хаагаагүй

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын улмаас Замын-Үүд-Эрээний хилийг дахин хаасан эсэх олны анхаарлыг татаж буй. “Эрээний хилийг дахин хаалаа” гэх мэдээлэл цацагдаад буй. Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч О.Бямбагэрэл энэ талаар тайлбар хийлээ.

Тэрбээр “Эрээний хил дахин хаасан, хаагаагүй гэх зөрүүтэй мэдээллийн тухайд,

- Эрээний хил нээлттэй хэвээр. Дахин хаах шийдвэр гараагүй. Асуудал үүссэн үү? үүссэн. Хилийн 0 цэг дээр автомашинууд орж ирсэн 2 өдрийн дараа БНХАУ-ын талаас манай талд дахин шинэ шаардлага тавьсан. Тэр орчимд Хятадын талаас халдварын эрсдлийн анализ хийнэ. Дахин автомашин нэмж оруулахгүй. Мөн тусгаарлах байрыг өөрсдөө бэлдэнэ гэх. Энэ ажлуудыг дууссаны дараа нэмж машин оруулна гэв. Манай талаас мэдээж энэ шаардлагын хариуд нь ажлаа түргэвчлэх, нэмж автомашинуудаа оруулах шаардлагыг байнга тавьж байгаа. Энэ тохиолдолд Хятадын талын шаардлагыг хурдлуулах ажлыг манайхаас хийж байна.

Эрээний хилийг нээх асуудалд манай талаас Гадаад харилцааны шугамаар маш идэвхитэй ажилласан.

Гэхдээ энэ бол нөгөө талаас гадаад харилцаа, стратеги, геополитикийн асуудал. Бид Эрээн дээр хэт их гуйж нугарвал Хятадууд эргээд биднийг том зүйл дээр барих, тулгах барьцтай болох талтай.

Тиймээс дахин хэлье, эрээний хил хаагаагүй. Түр автомашин нэвтрүүлэхгүй байх шинэ шаардлага гарч ирсэн. Бидэнд одоо хил дахин хаалгахгүй байх нь нэгдүгээрх асуудал тул тэдний шаардлагад хүлээцтэй байж, өөрсдөө ч тэднийг өөнтөг гаргахад нь унахгүй шахаж ажиллах чухал байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button