ЭДИЙН ЗАСАГ

Инфляц 10.5 хувьд хүрснээр 10 мянган төгрөг 8950 төгрөгтэй тэнцэв

Монгол улсын хэмжээнд инфляцын түвшин нэмэгдэж улсын хэмжээнд 10.5, Улаанбаатар хотын хэмжээнд 10.0 хувьд хүрчээ. Монгол банкнаас зарласан инфляцын зорилтот түвшин 6+-2 хувь хэмээдэг. Гэвч энэ зорилтот түвшинг даваад хэдийнээ хоёр сар өнгөрчээ. Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн инфляц өссөн шалтгааныг “Нийлүүлэлтийн буюу нэг удаагийн шинжтэй хүчин зүйлээс шалтгаалж буй” хэмээн тайлбарладаг.

Инфляц хэдий хэмжээгээ өснө түүнтэй хувь дүйцэж төгрөгийн ханш унадаг эдийн засгийн хууль бий. Тэгэхээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд инфляц 10.5 хувь хүрсэн нь 10 мянган төгрөгөн дээр жишээ татвал 8950 төгрөгтэй тэнцэж байгаа юм. Харин Улаанбаатар хотын хэмжээнд инфляцын түвшин 10.0 хувь байгаа аж.

Цаашид инфляцын түвшин нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд тэр хэрээр төгрөгийн ханш үнэгүйтэж, бидний 10 мянган төгрөгөөр авч болох зүйлс улам цөөрөх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button