Нийгмийн

Хөлбөмбөгийн тайлбарлагч Э.Балжинням таалал төгслөө

Хөл бөмбөгийн тайлбарлагч Э.Балжинням тэнгэрт дэвжээ. Түүний охин Б.Ариунсанаа энэ тухай цахим хуудастаа "Бусдын л адил амьдралд алдаж онолоо. Одоо л сайн хичээж заавал ААВААРАА БАХАРХУУЛНА даа гэж хичээж эхлэнгүүт ийм хурдан та минь биднийгээ орхичихлоо гэж үү дээ...

"30 хүрээд хүний нутагт сурахад илүү сайн байдаг гэнэ миний хүү” гээд ярьсан нь өчигдөрхөн л юмсан. Хайрт аав минь хөлбөмбөгийн бурхан тэнгэрээ ярьсаар л явлаа даа” хэмээн бичжээ.

Э.БАЛЖИННЯМЫН ОНЦЛОХ ХӨЛБӨМБӨГИЙН ТАЙЛБАРУУДААС:

-Лам хуврагыг би шүтэхгүй ээ

-Лампард Роналдогоо шүтнэ

-За энэ цэнгэлдэхийг нисдэг таваг гэж гадаадад байдаг юмыг дууриалгаж хийсэн юм байна. Манайд ямар тэр таваг нь байх биш.

-"Реал Мадрид тоглолтынхоо өмнө Сантиаго Бэрнабэу цэнгэлдэхдээ Шакирагийн дууг тавьдаг байсым байна. Тэгсэн нөгөө Шакира нь Пикэтэй орооцолдоод Барсэлоны бэр болсон чинь Реал Мадридынхан уурлаад дууг нь тавихаа больсон юм байна. Тэгээд оронд нь Жавхлан мавхлангийн дуу тавьж байгаа юм бишүү”

-Болдог бол Роналдогийнхаа үсийг нь хусаад хуучны Роналдо болгоод тавьчимаар байх юм даа.

-...Энэ Шева чинь намайг зөндөө гомдоосон. Шевад ерөөсөө дургүй. Гэхдээ танихгүй бурханаас таньдаг чөтгөр дээр гэж өөр юмнуудтай тоглохоор Шеваг дэмжихгүй байхын аргагүй ээ...

-Энэ САФ ингээл тоглолтын турш утсаар туслахтайгаа ярьчих юм. Яасан ч дуусдаггүй нэгж юм. Гэхдээ эднүүд баахан л нэгжтэй байдаг байлгүй дээ. Ямар мань мэт байгаа биш

-Гитлер байсан бол одоо энэ Германы хэдэн тоглогч хожигдвол амьд үлдэхгүй дээ, немцүүд бол тэгэж л тоглодог байсан

-Чоно турж үхсэн газар луу бөмбөг хаялаа

-За наад асуултанд хариулъя. ЗА ЁСТОЙ ЧӨТГӨР БҮҮ МЭДЭЭ...

-Манай Терри нийтийн эзэмшлийн цөөрөм рүү уургаа шиддэг тэгсэн Брижийн загас орсон.

-Энэ хүүхнүүдтэй орооцолддог ажлыг бол Терри, Рүүни гээл англичууд тэргүүлдэг, өөрөөр хэлбэл Европын аварагууд нь бол Англичууд, тэгээл араас нь Францууд ордог. Рибери гэх мэт олон нөхдүүд байгаа.

- Энэ Балотоли хэнээс ч айхгүй ээ.. ЖМ нэг дарах гээд чадаагүй. Арга байж уу багад нь мэс засал хийгээд айх ичих булчирхайг нь аваад хаяцан.

-МЭССИ гэсэн таван үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдгоо.

-За энэ Гетцэ гэдэг залуу бол дортмундын мотор юм байгаан, харин энэ хүн бол багийн гол удирдагч машинаар бол кроп нэр нь хүртэл клоп...

-За Рональдо бөмбөгийг авлаа, хуурлаа, утас дуугарлаа эхнэр байна авахгүй ээ, Рональдо ГООЛ...

-Энэ Дрогбаг харахаар хүн биш хулан тахийн азарга л санаанд ороод байдаг юм...

-Бөмбөг штангнаас пирээтгний 1000 хуваасны нэгтэй тэнцэх зайтай зөрлөө...

-Энэ тоглолт хэзээ ч битгий дуусаасай, ингээд л мөнхөд тоглоод байж байх юмсан, Манчестер хожоосой, Челси ч бас хожоосой

-Үүр цайтал пеналт цохиосой

-За манай Кака сугараад гараад ирлээ....цохилоо...эээ Кака минь чи юу хийчив дээ, яаж байгаан бэ чи......

-Би ээжийгээ шүтдэггүй, аавыгаа шүтдэггүй....Би Лэмпардыгаа шүтдэг, би Роналдугаа шүтдэг

-Хүн болж төрсний, амьд яваагийн утга учир чинь хөлбөмбөг үзэх юм шүү дээ....

-За Анри минь гараад ирлээ. 2 хамгаалагч бол ёстой яршиг л байна даа...

-Тээр хараад байгаарай хөлөн дээрээ ерөөсөө зогсож чаддаггүй уяа нь орсон морь шиг л байдаг даа манай Анри...

-За Алонсо шааалаааа... аан уучлаарай эрхэм хүндэт узэгчидээ...

-За энэ Жэррард чинь хаашаа билээ очиж тоглох гэж байгаад хайнга царайлаад гэртээ паспортоо мартаад Английн онгоцийг 30н минут саатуулж байсан том толгойтой нөхөрдөө

-Маню Барса 2-ын тоглолт дээр
За энэ 2 баг айдасийн даваа уруудаад зуузай холбон давхиж байгаа 2 баг байгаамдаа

-Сүрэг адуун дундаас сүргийн манлай нь би л гэсэн шиг сугараад л гараад ирж байгаагаа тэр Торрэсийг хараачээ

-Ээ Анри миндээ энэ олон жил энийг л өшиглөх гэж тоголсон юм шиг яаж байгаан болоо

-За манай Бэкхэм энэ зунаас Америкын ЛА Галакси гэдэг багт 5 жилийн хугацаанд 250 сая доллараар тоглохоор болсон. Мэдээж цаана нь эзэд нь хэдэн сая тэрбум доллар унагаах нь ойлгомжтой Сүүлийн үед Бэкхэмийг гэмтэл бэртэл байнга дагах болсон учраас багийн түшмэдүүд түүнийг нүдний цөцгий мэт хамгаалах хэрэг гарч байгаа за ер нь Намын даалгавар болж байгаа гэж хэлэхэд буруудах юм байхгүй байхаа эрхэм хүндэт үзэгчидээ.

-Сүүлийн 3 сар хөл бөмбөг тайлбарлаагүй энэ алсын зураглалаас эдгээр хөл бөмбөгчид маань танигдахаа байчихжээ уучлаарай эрхам хүндэт үзэгчидээ.

-За зүүн жигүүрээр Жо Коул гараад ирсэн, за тэр та бүхэн солгой хөлийг нь хараад байгаарай зүгээр гар шиг л хөдөлдөг хөл бөмбөгчин дөө

-За манай Бэкхэм торгуулийн цохилт цохино, за май энийг мөргөөд оруул гэж байгаа юм шиг л дамжуулалт хаядаг, сүүлийн үед Америкт очцон багийн андууддаа мөргөөд оруулахгүй бол зүгээр толгойд нь ойлгоо л билляардын шаариг буланд цохиж байгаа юм шиг гоал оруулж байгаа гэж сонссон, тэр нь ч ер нь үнэн юм шиг байгаамаа.

-"Роналдино бол хөзрөөр ярьвал тамга гэсэн үг... Энэ Лионель Месси ч гэсэн бас нэг тамга. За тэр цаана нь Деко хөзрийн ноён явж байна эрхэм хүндэт үзэгчид ээ...

-Рональдо бид 2 чинь Зүүнбаянд алба хаасан хуучны найзууд...

-Тайлбарыг хийсэн 105 дунд сургуулийн Орос хэлний багш Балжинням...

-За киногоор ярьвал найруулагч нь Рональдино байгаам.. Гол дүрийн жүжигчид нь Роналдо , Робэрто Карлос.

-Анх Стивэн Жэрардыгаа Стэвэн Гэрард гэдэг нэрээр нь оросын тайлбараас сонсжийлаа

-Миний төрсөн өдрөөр Жэрард Лампард 2 шүтээн маань Португалийн эсрэг пэналт алдаж гомдоож уйлуулж байлаа..

-Лионэль Андрэс Мэсси гэдэг залуу чинь дасгалжуулагч Фараанk Райкаардын эрх бацаан байлаа шүү дээ. Нэг тоглолтон дээр бэртчихээд нус нулимсандаа хутгалдаад гарч билээ. Одоо бол тийм бишээ, талбайд гараад л гоол хийнэ цаадах чинь

-Пүүзнээс нь газрын үнэр, подвоолкноос нь тэнгэрийн үнэр үнэртсэн агуу хөлбөмбөгчин гэж энэ дээ

-Энэ жил Манише тун азгүй байгаа. Найз бүсгүй нь салаад багын найзтай нь сууцан. Ээж нь тэмцээний өмнөхөн гараа хугалчихсан. Ер нь л азгүй байгаа. За тэр хар даа. Ус уух гээд усны сав авсан чинь ус нь дуусчихсан байна.

-Мянга есөн зуун ерэн найман оны дэлхийн аваргад аваргын төлөө тоглох гэж байсан Барзилын шигшээ багийн довтлогч Орнальдо найз охинтойгоо муудалцсан тул бие нь муудаж улмаар халуурч байтал хажуу өрөөний Орбэрто Карлос гүйж орж ирэн:-Зүгээрэ Орнальдо,бид ялна...

-Хөлбөмбөгийн бурхан тэнгэрийг Бурханч лам Пүрэвбатаар бүтээлгэнээ.

-2008 оны Олимпын нээлтийн үеэр: Гал мал нь асхаар тэгээд баярлалаа баяртайгаа шаахуу?

-Эрээн асрын өмнө зодоглож
Эртэй бяртай бөхчүүдтэй хүч үзэж яваагүй ч
Үе тэнгийн найз нартайгаа шороон талбайд
Өвдөг тохой шалбалж явсан бид хөлбөмбөгийн фанатуудаа. Тиймээ үзэгчид ээ, фанат бидний хүсэн хүлээсэн ....

-Сэлэнгийн хөвөөнд эмээтэйгээ өссөн
Сэлэхийг нь биш орилохыг нь сурсан
Балжинням тайлбарлалаа үзэгчид ээ...

Талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 16, 2021 09:18

ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ

Зочин
Зочин
12 сар 16, 2021 18:47
Reply to  Зочин

Агуу тайлбарлагч байсан даа. Монголчууд эр эмгүй, хөгшин з�##�уугүй хөлбөмбөг шимтэн үздэг болсон нь энэ хүний гавъяа. Бурхан ивээг.

Зочин
Зочин
12 сар 16, 2021 09:58

Ум ма ни бад ми хум

Зочин
Зочин
12 сар 16, 2021 09:58

Um sain amgalan boltugai

Зочин
Зочин
12 сар 16, 2021 09:58

үүний бурхан гэлгүй юу бурхан гэх вэ ум сайн амг�##�ан болтугай

Зочин
Зочин
12 сар 16, 2021 09:59

Тэр олон з�##�уусыг хөл бөмбөгт дурлуулсан … Хөл бөмбөгийн бурхан тэнгэр нь түүнийг дууджээ.

Зочин
Зочин
12 сар 16, 2021 09:59

Т�##�ийгаачийн гэр бүл үр хүүхдүүдэд гүн эмгэнэл илэрхийлье

Зочин
Зочин
12 сар 16, 2021 09:59

Ум ма ни бад мэ хум

Зочин
Зочин
12 сар 16, 2021 10:00

Ум ма ни бад ми хум

Зочин
Зочин
12 сар 16, 2021 10:20

"Эрээн асрын өмнө зодог өмсөн дэвж
Эртэй, бяртай бөхчүүдтэй мөр зэрэгцэж яваагүй ч
Үе тэнгийн нөхөдтэйгөө шороон т�##�байд тоглож
Өвдөг, тохой хоёроо ш�##�б�##�ж явсан удаатай
Би хөлбөмбөгийн фанат аа”
“Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх юм бэ

Зочин
Зочин
12 сар 16, 2021 10:25

Ум ма ни бад ми хум.

Зочин
Зочин
12 сар 16, 2021 10:25

ум сайнм амг�##�ан ноорсдоо

Зочин
Зочин
12 сар 16, 2021 10:33

Оронд нь онгоцоор ниссэн хэд онгоцоо үлдээгээд тийшээ явсан бол дээр байж

Зочин
Зочин
12 сар 16, 2021 11:32

Ум мани бадмэ хум. Сайн төрлийг олох болтугай

Зочин
Зочин
12 сар 16, 2021 12:07

Та минь тайлбарлахгүй бол хөлбөмбөг үзэхээр давсгүй хоолтой л адил болох байх даа! Амар амаг�##�ан нойрс доо та минь Таныг хөлбөмбөгийн бурхан тэнгэр ивээг!

Зочин
Зочин
12 сар 16, 2021 12:42

Сэтгэлд хоногштол тайлбарладаг сан, хайран хүн. Тавилан гэж энэ юм даа. Ум маани бадми хум

Энхтөр
Энхтөр
12 сар 16, 2021 14:46

Ямар харамсмаар юм бэ.Гүн эмгэнэл илэрхийлье

Зочин
Зочин
12 сар 16, 2021 17:36

ум ма ни бад мэ хум ум ма ни бад мэ хум ум ма ни бад мэ хум Сайн төрлөө хурдан олох болтугай

Tsogoo
Tsogoo
12 сар 17, 2021 08:29

Tuunii tailbar hogjiltei yaria uneheer uguilegdene dee

Холбоотой мэдээ

Back to top button