СПОРТ
Волейболын ДАШТ: Ази тивээс Японы баг шигшээ 8-д шалгарлаа

Эмэгтэйчүүдийн волейболын ДАШТ-ийг Тайланд улс зохион байгуулж байна. Энэ жилийн дэлхийн аваргад нийт 32 баг өрсөлдсөн. Өнөөдрийн байдлаар шилдэг найман баг тодроод байна. Тодруулбал, Нидерланд, Япон, Итали, Польш, АНУ, Турк, Франц, Бразил. Энэ найман улсын багаас шилдэг дөрвөн баг үлдэнэ.
20 дахь удаагаа болж буй эмэгтэйчүүдийн ДАШТ-ий сүүлийн найман багт Ази тивээс хоёр ч баг багтах болов уу гэдэг хүлээлт, таамаг байлаа. Учир нь БНХАУ-ын шигшээ баг сүүлийн дөрвөн багийн нэгээр ч нэрлэгдэж байсан юм. Гэсэн ч тэд наймд үлдэх эрхийн төлөө Францын багтай тоглож хожигдов. Харин Японы баг Тайландын багийг хожиж, Ази тивийн цорын ганц төлөөлөл болж, үлдээд байна. Тэд одоо Нидерландын шигшээ багтай тоглохоор таарчээ.
Д.УЛСАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бразилийн эмэгтэй үнэхээр шилдэг гайхалтай,Польшийн эмэгтэй гайхалтай хамгаалалт довтлолттой үнэхээр хүчирхэг 2 эмэгтэй тасархай маш хүчтэй хамгаалалт довтлолт хийдэг,АНУ ын эмэгтэй баг үнэхээр тэгш тоглогчидтой гайхалтай ,Итали алдартай үнэхээр бас эмэгтэй баг ,Турк ч бас гайхалтай ,Бразилийн эмэгтэй баг тэргүүн ыайр дэлхийн аваргыг авч АНУ,Польш,Итали энэ гурвын нэг нь мөнгөн медаль авна,Хэрэв аль нэг нь хожигдол хүлээх бол Польш ,Турк хоёрын нэг нь хүрэл авах байх .Польшийн алдарт хоёр тамирчин өндөр эмэгтэй хүчтэй 2 тамирчин Туркийн Vargasiig хөдөлгөхгүй !! Vargasiin довтолгоог тэр хоёр гайхалтай нам дардаг .
11 жил дэлхийн аварга байсан ничибо пүүсийн сайхан түүх бий...
Нидерландад мэдээж хожигдно азийхан энэ удаа явсангүй хөөрхий !