СПОРТ

“Хантайшир” дэвжээний ойд улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлэв

Говь-Алтай аймгийн бөхийн “Хантайшир” дэвжээ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын гарьд Ө.Бат-Орших, М.Бадарч, улсын заан Ц.Одбаяр, улсын харцага А.Цацабшир, Б.Бат-Өлзий, О.Хангай, Б.Орхонбаяр, Х.Гантулга, Б.Цэдэнсодном, улсын начин Б.Суманчулуун, Ч.Батчулуун, Н.Мустафа, Ж.Чулуунбат, Л.Лха-Очир тэргүүтэй 128 бөх барилдав.

Барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, улсын харцага О.Хангай үзүүрлэн, их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, өсөх идэр начин Ч.Батчулуун нар шалгарав.

“Хантайшир” дэвжээнээс ахмад бөхчүүддээ болон хүндэт засуулууддаа хүндэтгэл үзүүллээ. Дунд шөвгийн наймд улсын харцага Б.Орхонбаяр, улсын начин Д.Амаржаргал, Б.Даваа-Очир, аймгийн хурц арслан Ө.Батзул нар үлдэв.

Их шөвгийн бөхчүүдэд шагналыг Хантайшир дэвжээний гүйцэтгэх захирал, улсын гарьд Н.Ганбаатар, дэд тэргүүн Алтай констракшны захирал Х.Бат-Эрдэнэ, МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав болон Хантайшир дэвжээний бусад удирдлагууд гардууллаа.

Дараагийн барилдаан 2021 оны энэ сарын 25-ны бямба гарагт Хоршоологчдын холбооны 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бямба өвгөн
Бямба өвгөн
2021-12-20 22:05

Сайхан барилдаан боллоо дараагийн барилдаан хэзээ вэ

Холбоотой мэдээ

Back to top button