Улсын наадамд аймгийн цолтойдоо түрүүлнэ гэдэг яах аргагүй ховор амжилт. Давтахад бэрх эл амжилтыг Ардын хувьсгалын хойшх он жилүүдэд одоогоор таван бөх гаргаад байна.

Монгол бөхийн спортод тод мөрөө үлдээсэн хүчтний нэг нь яахын аргагүй Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, улсын арслан Мангалын Бэх-Очир юм. Тэрбээр 32 насандаа 1931 оны улсын наадамд анх удаа барилдахдаа 10 даван түрүүлж, анхдагч болсон түүхтэй. Харамсалтай нь, М.Бэх-Очир хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртөн, улсын наадамд дахин хүч сорьж чадаагүй.

Улсынхаа шилдгүүдтэй ганцхан удаа барилдахдаа түрүүлсэн түүний амжилтыг Булган аймгийн Хангал сумын харьяат, дархан аварга Б.Түвдэндорж үргэлжлүүлсэн. Монголын спортын ууган Гавьяат тамирчин тэрбээр 23 насандаа 1939 оны улсын наадамд ес даван түрүүлж, арслан хүртсэн юм.

Төрийн наадмын долоон түрүүтэй түүний амжилтыг Говь-Алтай аймгийн Жаргалан сум (хуучнаар Завхан аймгийн Жавхлант)-ын харьяат, дархан аварга Ш.Батсуурь 1947, Төв аймгийн Баянбараат сумын харьяат, улсын арслан С.Оргодол 1955 онд буухиалсан.

Хагас зуун жил гаруй тасарсан эл амжилтыг Увс аймгийн Давст сумын харьяат, улсын аварга П.Бүрэнтөгс үргэлжлүүлсэн билээ. Төрийн наадамд нэг удаа үзүүрлэсэн тэрбээр 2012 оны улсын наадамд ес даван түрүүлж улсын арслан, 2020 дахин түрүүлж, улсын аварга цол хүртсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Түвэн аваргыг одооны гүзээнүүтэй харцуул. Сургамжтай нь нэг удаа агсам тавиад маргааш нь авгай нь ямар муухай юм гэснээс хойш архи уухаа шууд больсон. Тоолдогийг нь мэдсэн аравыг ньтүрүүлчих байж шэсэн аугаа аварга шүү
Улсын цолонд хүрээгүй байхдаа улсын наадамд түрүүлсэн бөхчүүдэд баяр хүргэе. Би л лав барилдаж байгаа хоёр бөхийн бага цолтойг нь давб�##� баярладаг. Зарим хүмүүс аваргуудын л т�##�д байгаад байх шиг. Бага цолтой,бага з�##�уу нь давж байж л хөгжил ирнэ .